2020 оны 4 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 15. 07 цаг 58 минут

ТӨРӨЛТ

Аймгийн хэмжээнд 2020 оны 4 сарын байдлаар 855 эх амаржиж, 851 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 115 тохиолдол буюу 11.8 хувь, төрсөн хүүхэд 122 тохиолдол буюу 12.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

НАС БАРАЛТЫН ҮЗҮҮЛЭЛТ

2020 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 247 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 тохиолдол буюу 3.1 хувиар буурсан байна. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан 41, осол гэмтлийн улмаас нас барсан 48, хорт хавдараар нас барсан 69 тохиолдол бүртгэгдсэн байна.

ХАЛДВАРТ ӨВЧИН

2020 оны 4 сарын байдлаар 548 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 249 тохиолдол буюу 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 417 тохиолдол буюу 76.1 хувийг БЗХӨ эзэлж байна.

ГЭМТ ХЭРЭГ

Аймгийн хэмжээнд 2020 оны 4 сарын байдлаар нийт 257 гэмт хэрэгт 158 хүн холбогдсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 17 тохиолдол буюу 6.2 хувиар буурсан, гэмт хэрэгт холбогдогсод 25 хүн буюу 18.8 хувиар өссөн байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 34, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 21, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 14 тохиолдол буюу 29.2 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 16 тохиолдол буюу 43.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 2020 оны 4 сарын байдлаар нас баралтын 16 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оны мөн үеэс 1 тохиолдол буюу 6.7 хувиар өссөн байна.

Энэ онд гэмтсэн хүний 68 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7 тохиолдол буюу 11.5 хувиар өссөн байна.

2020 оны 4 сарын байдлаар 6604 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 534 тохиолдол буюу 8.8 хувиар өссөн байна. Мөн энэ онд 98 хүн баривчлагдаж, 351 хүн эрүүлжүүлэгдэн 2.2 сая төгрөгний төлбөр төлж,  6342 иргэнийг торгон нийт 244.7 сая төгрөгний торгууль ногдуулсан байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 4 сарын эцэст 916 иргэн байгаагийн 474 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 145 иргэн буюу 18.8 хувиар, эмэгтэйчүүд 55 иргэн буюу 13.1 хувиар тус тус өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 69.5 хувийг бүрэн дунд, 16.2 хувийг дипломын болон бакалаврын, 5.5 хувийг суурь, 2.8 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.9 хувийг бага, 1.5 хувийг  боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 33.9 хувийг 25-34 насны, 25.6 хувийг 35-44 насны, 18.1 хувийг 15-24 насны, 16.6 хувийг 45-54 насны, 6.0 хувийг 55-аас дээш насны иргэд эзэлж байна.  

Ажлын байрны захиалга 2020 оны 4 сарын эцсийн байдлаар 434 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 151 иргэнээс 77 нь эмэгтэй байна.

НЭГДСЭН ТӨСӨВ

2020 оны 4 дүгээр сарын байдлаар аймгийн төсвийн орлого 40.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 3.8 (10.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

2020 оны 4 дүгээр сарын байдлаар зарлага 33.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.2 (8.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 2020 оны 4 дүгээр сарын байдлаар аймгийн татварын орлого 6.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 0.9 (16.3%) сая төгрөгөөр өссөн байна.

НИЙГМИЙН ДААТГАЛ

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны 4 сарын байдлаар 8183.9 сая төгрөг болж, өмнөх оноос 8.6 хувь буюу 767.8 сая төгрөгөөр буурсан байна.

МӨНГӨ, ЗЭЭЛ

2020 оны 4 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 144243.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11.6 хувь буюу 15007.8 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2020 оны 4 сарын байдлаар 219851.9 сая төгрөг болж 2019 оны мөн үеэс 1.5 хувь буюу 2319.6 сая төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2020 оны 4 сарын байдлаар 1.5 хувь болж мөн үетэй ижил түвшинд байна.                                                   

АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн газрууд 2020 оны эхний 4 сарын байдлаар 8.2 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 7.1 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 19.7 хувиар өсч, бүтээгдэхүүний борлуулалт 10.9 хувиар буурсан байна.

МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИИЛТ

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 4 сард оны эхний төллөх насны хээлтэгчийн 45.2 хувь буюу 1215277 толгой эх мал төллөсөн байна. Энэ нь ноднингийн мөн үеэс 2.6 хувь буюу 32519 эх малаар бага байна. Эм хонины 54.1 хувь, эм ямааны 39.8 хувь, ингэний 95.0 хувь, үнээний 23.7 хувь, гүүний 17.7 хувь төллөжээ. Гарсан төлийн 89.6 хувь буюу 1089152 төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувь буюу 142035 төлөөр буурсан байна. Оны эхний хээлтэгч Цагаан-Уул 72.4, Шинэ-Идэр 72.0 хувь, Баянзүрх 68.7 хувь, Жаргалант 67.6, Тосонцэнгэл 62.2 хувь нь төллөсөн байна.                             

ТОМ МАЛЫН ЗҮЙ БУСЫН ХОРОГДОЛ

Том малын зүй бусын хорогдол 2020 оны 4 сарын байдлаар аймгийн хэмжээнд 243798 болж, өмнөх оны мөн үеэс 9.9 дахин буюу 219277 толгойгоор өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 53, адуу 7297 , үхэр 16134, хонь 133202, ямаа 87112 толгой байна. Нийт хорогдлын 54.6 хувийг хонь, 35.7 хувийг ямаа эзэлж байна. Хамгийн их хорогдолтой Галт 54399, Жаргалант сум 48863, Шинэ-Идэр 27283, Төмөрбулаг 17315 толгой мал тус тус хорогдсон нь нийт хорогдлын 60.6 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 5-р сарын 20-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 13000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1490
  Бензин, А-92 1580
  Дизелийн түлш 2240
  Ноолуур  53000
  Боодол өвс /20-25 кг/ 13000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа -2017

 

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017