2020 оны 2 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 18. 08 цаг 54 минут

ЭРҮҮЛ МЭНД

Аймгийн хэмжээнд 2020 оны 2 сарын байдлаар 433 эх амаржиж, 432 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт болон төрсөн хүүхэд 23 тохиолдол буюу 5.0 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2020 оны 2 сарын байдлаар 7 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеийнхээс 7 тохиолдол буюу 36.4 хувиар буурсан байна. 1-5 насны хүүхдийн эндэгдэл 2 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар өссөн байна. 2020 оны 2 сард нас баралтын 127 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 тохиолдол буюу 14.2 хувиар өссөн байна. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан 18, осол гэмтлийн улмаас нас барсан 28, хорт хавдараар нас барсан 33 тохиолдол бүртгэгдсэн байна. 

2020 оны 2 сарын байдлаар 314 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 63 тохиолдол буюу 25.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 241 тохиолдол буюу 76.8 хувийг БЗХӨ эзэлж байна.

ГЭМТ ХЭРЭГ

Аймгийн хэмжээнд 2020 оны 2 сарын байдлаар нийт 174 гэмт хэрэгт 84 хүн холбогдож бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 2 тохиолдол буюу 1.1 хувиар буурсан, гэмт хэрэгт холбогдогсод 25 хүн буюу 42.4 хувиар өссөн  байна. 

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 14, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 20, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 3 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 6 тохиолдол буюу 75 хувиар өссөн, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 5 тохиолдол буюу 20 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

            Гэмт хэргийн улмаас 2020 оны 2 сарын байдлаар нас баралтын 12 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оны мөн үеэс 1 тохиолдол буюу 7.7 хувиар багассан байна. Энэ онд гэмтсэн хүний 34 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7 тохиолдол буюу 25.9 хувиар өссөн байна. 2020 оны 2 сарын байдлаар 3883 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 1175 тохиолдол буюу 43.4 хувиар өссөн  байна. Мөн энэ онд 50 хүн баривчлагдаж, 282 хүн эрүүлжүүлэгдэн 1170.3 мянган төгрөгний төлбөр төлж, 3741 иргэнийг торгон нийт 39.0 сая төгрөгний торгууль ногдуулсан байна. 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 2 сарын эцэст 731 иргэн байгаагийн 396 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 358 иргэн буюу 32.8 хувиар, эмэгтэйчүүд 131 иргэн буюу 24.8 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 70.5 хувийг бүрэн дунд, 13.9 хувийг дипломын болон бакалаврын, 4.9 хувийг суурь, 3.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 3.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.3 хувийг бага, 1.8 хувийг  боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 33.4 хувийг 25-34 насны, 29.8 хувийг 15-24 насны, 20.4 хувийг 35-44 насны, 13.0 хувийг 45-54 насны, 1.8 хувийг 55-59 насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2020 оны 2 сарын эцсийн байдлаар 165 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 97 иргэнээс 50 нь эмэгтэй байна. 

НЭГДСЭН ТӨСӨВ

2020 оны 2 дугаар сарын байдлаар аймгийн төсвийн орлого 20.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 3.0 (17.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2020 оны 2 дугаар сарын байдлаар зарлага 14.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.2 (7.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 2020 оны 2 дугаар сарын байдлаар аймгийн татварын орлого 2.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 0.3 (12.5%) сая төгрөгөөр өссөн байна. 

АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн газрууд 2020 оны 2 дугаар сарын байдлаар 3.3 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 1.4 (29.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны 2 дугаар сарын байдлаар 4.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.4 (8.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Том малын зүй бусын хорогдол 2020 оны 2 дүгээр сард аймгийн хэмжээнд 78302 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 68940 толгой буюу 8.4 дахин өсчээ. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 49, адуу 3321, үхэр 5596, хонь 39950, ямаа 29386 толгой байна. Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 98, хорогдсон хээлтэгч мал 8059, хорогдсон хээлтүүлэгч  339, аюулт үзэгдлээр 48, зэрлэг амьтанд бариулсан 1077 байна. Нийт хорогдсон малын 51.0 хувийг хонь, 37.5 хувийг ямаа эзэлж байна.

 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 1-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 12000
  Үхрийн мах, кг 14000
  Ямааны ястай мах, кг 10000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 2070
  Ноолуур  40000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018