2020 оны 1 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 02 сар 17. 08 цаг 51 минут

Аймгийн хэмжээнд 2020 оны 1 сарын байдлаар 202 эх амаржиж, 202 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт болон төрсөн хүүхэд 39 тохиолдол буюу 16.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2020 оны 1 сарын байдлаар 2 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеийнхээс 3 тохиолдол буюу 40.0 хувиар буурсан байна. 1-5 насны хүүхдийн эндэгдэл 1 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс өөрлөлтгүй байна. 2020 оны 1 сард нас баралтын 62 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 тохиолдол буюу 3.1 хувиар буурсан байна. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан 11, осол гэмтлийн улмаас нас барсан 12, хорт хавдараар нас барсан 18 тохиолдол бүртгэгдсэн байна. 2020 оны 1 сарын байдлаар 179 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 тохиолдол буюу 14.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 135 тохиолдол буюу 75.4 хувийг БЗХӨ эзэлж байна.
Аймгийн хэмжээнд 2020 оны 1 сарын байдлаар нийт 87 гэмт хэрэгт 9 хүн холбогдож бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 20 тохиолдол буюу 18.7 хувиар, гэмт хэрэгт холбогдогсод 9 хүн буюу 50 хувиар тус тус буурсан  байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 1, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 8, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 2 тохиолдол буюу 66.7 хувиар буурсан, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 4 тохиолдол буюу 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. 
Гэмт хэргийн улмаас 2020 оны 1 сарын байдлаар нас баралтын 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Гэмтсэн хүний 20 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оны мөн үеэс нас баралт 5 тохиолдол буюу 2.7 дахин гэмтсэн хүн 9 тохиолдол буюу 81.8 хувиар тус тус өссөн байна. 
2020 оны 1 сарын байдлаар 2035 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 672 тохиолдол буюу 49.3 хувиар өссөн  байна. Мөн энэ онд 24 хүн баривчлагдаж, 122 хүн эрүүлжүүлэгдэн 506.3 мянган төгрөгний төлбөр төлж, 1961 иргэнийг  торгон нийт 59.8 сая төгрөгний торгууль ногдуулсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 1 сарын эцэст 766 иргэн байгаагийн 417 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 371 иргэн буюу 32.6 хувиар, эмэгтэйчүүд 128 иргэн буюу 23.5 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 70.1 хувийг бүрэн дунд, 14.4 хувийг дипломын болон бакалаврын, 5.1 хувийг суурь, 3.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 3.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.4 хувийг  боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 33.3 хувийг 25-34 насны, 32.6 хувийг 15-24 насны, 18.1 хувийг 35-44 насны, 13.3 хувийг 45-54 насны, 2.7 хувийг 55-59 насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2020 оны 1 сарын эцсийн байдлаар 33 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 29 иргэнээс 7 нь эмэгтэй байна. 

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны 1 сарын байдлаар 1919.6 сая төгрөг болж, өмнөх оноос 3.0 хувь буюу 64.0 сая төгрөгөөр буурсан байна.

2020 оны 1 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 141294.9 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 12.1 хувь буюу 15264.1 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2020 оны 1 сарын байдлаар 239657.9 сая төгрөг болж 2019 оны мөн үеэс 4 хувь буюу 9322.9 сая төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2020 оны 1 сарын байдлаар 1.4 хувь болж мөн үеэс 0.1 пунктаар буурсан байна. 

2020 оны 1 дүгээр сарын байдлаар аймгийн төсвийн орлого 9.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 5.9 (178.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2020 оны 1 дүгээр сарын байдлаар зарлага 6.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.3 (16%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 2020 оны 1 дүгээр сарын байдлаар аймгийн татварын орлого 1248.8 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 37.6 (3%) сая төгрөгөөр буурсан байна.

Аж үйлдвэрийн газрууд 2020 оны 1 дүгээр сарын байдлаар 2.7 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 0.5 (15.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны 1 дүгээр сарын байдлаар 3.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.7 (22.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Том малын зүй бусын хорогдол 2020 оны 1 дүгээр сард аймгийн хэмжээнд 18368 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 16854 толгой буюу 12.1 дахин өсчээ. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 24, адуу 621, үхэр 1112, хонь 8933, ямаа 7678 толгой байна. Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 1, хорогдсон хээлтэгч мал 1196, хорогдсон хээлтүүлэгч  99, аюулт үзэгдлээр 48, зэрлэг амьтанд бариулсан 443 байна. Нийт хорогдсон малын 48.6 хувийг хонь, 41.8 хувийг ямаа эзэлж байна.


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 1-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 12000
  Үхрийн мах, кг 14000
  Ямааны ястай мах, кг 10000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 2070
  Ноолуур  40000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018