Хөвсгөл аймгийн 2019 оны 12 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 17. 09 цаг 28 минут

Аймгийн хэмжээнд  2019  онд 2578 эх амаржсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61 тохиолдол буюу 2.3 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2019 онд нийт 2595 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 43 тохиолдол буюу 1.6 хувиар буурсан байна. 

Нялхасын эндэгдэл

            Аймгийн хэмжээнд 2019 онд нялхсын эндэгдлийн 41 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буурсан нь 1000 амьд төрөлтөнд 15.8 ногдож байна. Нялхсын эндэгдлийн 58.5 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа бөгөөд 1000 амьд төрөлтөд 9.2 байна. 

              2019 онд 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 13 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буурсан байна.

Нас баралт

2019 онд 713 тохиолдол  бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12 тохиолдолоор буурсан үзүүлэлттэй байна.  Нийт нас баралтын 18.1 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 30.2 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралт 119 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 тохиолдлоор буурч нийт нас баралтын 15.1 хувийг эзэлж байна. Хорт хавдрын нас баралт 223 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 66 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Халдварт өвчин

Аймгийн хэмжээнд 2019 онд 2280 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 169 ногдож байна.

Нийт халдварт өвчнөөс  БЗХӨ  62.8 хувь, салхин цэцэг 24.8 хувь, сүрьеэ 4.3 хувь, цусан суулга 3.8 хувийг тус тус эзэлж байна.

БЗХӨ-ний заг хүйтэн 823 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 55 тохиолдол, трихомониаз 37 тохиолдол, тэмбүү 143 тохиолдолоор тус тус буурсан байна.

Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2019 онд нийт 743 гэмт хэрэгт 447 хүн холбогдож бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 44 тохиолдол буюу 5.6  хувиар, гэмт хэрэгт холбогдогсод 8 хүн  буюу 1.8 хувиар тус тус буурсан  байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тохиолдол 78, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 57 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 17 буюу 18 хувиар буурч, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо  17 тохиолдол буюу 42.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

            Гэмт хэргийн улмаас 2019 оны байдлаар нас баралт 36 тохиолдол гарсан байна. Гэмтсэн хүний 223 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 2018 оны мөн үеэс 10  тохиолдолоор өссөн байна. 2019 оны байдлаар 21331 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 5104 тохиолдол буюу 31.4 хувиар өссөн  байна. Мөн энэ онд 326 хүн баривчлагдаж, 1630 хүн эрүүлжүүлэгдэн, 20436 иргэнийг  торгож  794.3  сая төгрөгний торгууль ногдуулсан байна.

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2019 оны 12 сарын эцэст 1367 иргэн байгаагийн 704 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 116 иргэн буюу 7.8 хувиар, эмэгтэйчүүд 13 иргэн буюу 1.8 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 71.5 хувийг бүрэн дунд, 14.5 хувийг дипломын болон бакалаврын, 4.3 хувийг суурь, 3.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.7 хувийг  боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 33.7 хувийг 25-34 насны, 26.0 хувийг 15-24 насны, 20.4 хувийг 35-44 насны, 13.6 хувийг 45-54 насны, 4.0 хувийг 55-59 насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2019 оны 12 сарын эцсийн байдлаар 664 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 487 иргэнээс 269 нь эмэгтэй байна.

Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 12 сарын байдлаар 22781.8 сая төгрөг болж, өмнөх оноос 0.8 хувь буюу 198.2 сая төгрөгөөр өссөн байна.

Мөнгө, зээл

2019 оны 12 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 145841.6 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 14.1 хувь буюу 18001.3 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2019 оны 12 сарын байдлаар 233988.7 сая төгрөг болж 2018 оны мөн үеэс 3.7 хувь буюу 8517.6 сая төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2019 оны 12 сарын байдлаар 1.4 хувь болж мөн үеэс 0.1 пунктаар буурсан байна.

Нэгдсэн төсөв    

                    Аймгийн төсвийн орлого 2019 оны байдлаар 111.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 15.4 (16.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Зарлага 2019 байдлаар 96.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.7 (1.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Аймгийн татварын орлого 2019 оны байдлаар 19.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум буюу 16.0 хувиар өссөн байна. 

Аж үйлдвэр

            Аж үйлдвэрийн газрууд 2019 оны байдлаар 19.7 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 8.5 (30.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны байдлаар 20.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.5 (21.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Мал аж ахуй

Хөвсгөл аймаг мал тооллогын дүнгээр 2019 онд бүгд 6040431, үүнээс тэмээ 2386, адуу 281812, үхэр 514510, хонь 2935058, ямаа 2306665 толгой мал тоолуулав. Өмнөх оны мөн үеэс бүх мал 5.8 хувь буюу 330066, тэмээ 4.1 хувь буюу 94, адуу 7.6 хувь буюу 19832, үхэр 6.6 хувь буюу 32052, хонь 6.1 хувь буюу 168873, ямаа 5.0 хувь буюу 109215 толгойгоор тус тус өссөн байна. Бүх малаа 19 сум, таван төрөл дээр нь 14 сум малаа өсгөв.

Бүгд малаар: Цагаан-Уул – 479781  

Тэмээгээр: Цагаан-Уул – 873

Адуугаар: Цагаан-Уул – 26337

Үхрээр: Алаг-Эрдэнэ – 34473

Хониор: Цагаан-Уул – 272046

Ямаагаар: Төмөрбулаг – 191304 толгойгоор тэргүүлж байна.

Нийт сүрэгт хонины эзлэх хувийн жин 45.8 хувь,  ямааны эзлэх хувийн жин 36.4 хувь, үхэр 8.0 хувь, адуу 4.3 хувь, тэмээ 0.04 хувийг эзэлж байна.

Жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээгээр 20584 малтай өрх, үүнээс 16913 малчин өрхөд 29394 малчид байна. Малчин өрх өмнөх оныхоос 0.9 хувь буюу 150, малтай өрх 1.2 хувь буюу 237 хүнээр өсөв.

Малтай өрхийн 3.8 хувь буюу 791 нь 10 хүртэл, 7.4 хувь буюу 1515 өрх нь 11-30 хүртэл, 6.4 хувь буюу 1319 өрх нь 31-50 хүртэл, 12.5 хувь буюу 2583 өрх нь 51-100 хүртэл,  20.8 хувь буюу 4278 өрх нь 101-200 хүртэл, 30.3 хувь буюу 6243 өрх нь 201-500 хүртэл, 14.3 хувь буюу 2939 өрх нь 501-999 хүртэл, 4.5 хувь буюу 916 өрх нь 1000-аас дээш малтай байна.

Нийт малчдын 56.0 хувь эрэгтэй, 44.0 хувь нь эмэгтэй байна.

Мянгаас дээш малтай малчин 916 байгаагаас гурван мянгат малчин 1, хоёр мянгат малчин 12, нэг мянгат малчин 903 байгаа нь өмнөх оноос мянгаас дээш малтай малчин 148-аар өссөн байна.

Жилийн эцэст 350 гахай, 1020 шувуу, 2636 цаа, 322 бүл зөгий тоологдов. Өмнөх оноос шувуу 718,  цаа буга 240 толгойгоор өсч, зөгий 212 бүлээр тус тус өсч, гахай 26 толгойгоор буурав. Оны эхний хээлтэгчийн 79.7 хувь буюу 2031887 эх мал төллөснөөс  2033710 төл гарсан байна.  Гарсан төлийн 95.3 хувь буюу  1937767 төл бойжиж байна. Оны эхний малын 1.6  хувь буюу 93795 толгой мал хорогдсон нь өмнөх оны мөн үеэс  26.9 хувь буюу 19863 толгойгоор өссөн байна. Нийт хорогдлын 0.04 хувийг тэмээ, 3.5 хувийг адуу, 10.0 хувийг үхэр, 45.7 хувийг хонь, 40,0 хувийг ямааны хорогдол эзэлж байна. 

Аймгийн хэмжээнд 2019 онд үр тариа 16872.0 га-д тариалалт хийснээс улаан буудай 16672.5 га-д, төмс 237.0 га- д, хүнсний ногоо 187.4 га-д тариалалт хийсэн байна. Өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 472.1 (0.9%) га, үүнээс үр тариа 812 (1.0%) га-аар өсч, төмс 54.6 (1.2%) га, хүнсний ногоо 15.4 (0.9%) га-аар тус тус буурсан байна.

Аймгийн хэмжээнд төмс 2209.4 тн, хүнсний ногоо 1704.5 тн-ыг тус тус хураан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс төмс 130.8 тн-оор бага, хүнсний ногоо 233.5 тн-оор их хураалт хийгдсэн байна.

Аймгийн хэмжээнд 2019 онд өвс бэлтгэх албан даалгаврыг 102.7 хувь буюу 235390.4 тн өвс, 73.3 хувь буюу 268.2 тн гар тэжээл бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20528.4 тн-оор их өвс бэлтгэсэн байна.

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 4-р сарын 01-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1370
  Хонины мах, кг 9500
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 9000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1790
  Бензин, А-92 1880
  Дизелийн түлш 2380
  Ноолуур  60000
  Боодол өвс /20-25 кг/ 14000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа -2017

 

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017