Хөвсгөл аймгийн 2019 оны 11 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 19. 01 цаг 42 минут

Нялхасын эндэгдэл

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 41 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буурсан нь 1000 амьд төрөлтөнд 15.8 ногдож байна. Нялхсын эндэгдлийн 58.5 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа бөгөөд 1000 амьд төрөлтөд 9.2 байна. 2019 оны эхний 11 сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 51 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 6 тохиолдлоор буурсан байна.

Нас баралтын үзүүлэлт

2019 оны эхний 11 сарын байдлаар 713 тохиолдол  бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12   тохиолдолоор буурсан үзүүлэлттэй байна.  Нийт нас баралтын 18.1 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 5.5  хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралт 113  тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор өсч нийт нас баралтын 15.8 хувийг эзэлж байна. Хорт хавдрын нас баралт 202 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 58 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Халдварт өвчин

Аймгийн хэмжээнд оны эхний 11 сарын байдлаар 2080  халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.4 хувь буюу 73 тохиолдлоор буурсан байна.

Нийт халдварт өвчнөөс  БЗХӨ  19.7  хувь, салхин цэцэг 26,1  хувь, сүрьеэ 4.2 хувь, цусан суулга 4  хувийг тус тус эзэлж байна.

БЗХӨ-ний заг хүйтэн 23  тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 12  тохиолдлоор буурсан трихомониаз 40 тохиолдолоор тус тус буурч, тэмбүү 410 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 118  тохиолдлоор буурсан байна.

Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 663 гэмт хэрэгт 400 хүн холбогдож бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 81 тохиолдол буюу 10.9  хувиар, гэмт хэрэгт холбогдогсод 23 хүн  буюу 5.4 хувиар тус тус буурсан  байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тохиолдол 169, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 54 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 70 буюу 77.8 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо  54 тохиолдол буюу 68.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний 11 сарын байдлаар нас баралт 37 тохиолдол гарсан байна. Гэмтсэн хүний 199 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 2018 оны мөн үеэс 6  тохиолдолоор буурсан байна.

2019 оны 11 сарын байдлаар 19566 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 5383 тохиолдол буюу 37.9 хувиар өссөн  байна. Мөн энэ онд 288 хүн баривчлагдаж, 1363 хүн эрүүлжүүлэгдэн, 18575 иргэнийг торгож 719000.2 мянган төгрөгний торгууль ногдуулсан байна.

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2019 оны 11 сарын эцэст 1479 иргэн байгаагийн 765 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 124 иргэн буюу 8.4 хувиар, эмэгтэйчүүд 31 иргэн буюу 3.9 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 69.5 хувийг бүрэн дунд, 15.8 хувийг дипломын болон бакалаврын, 4.5 хувийг суурь, 3.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.7 хувийг бага, 2.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.7 хувийг боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 34.4 хувийг 25-34 насны, 23.4 хувийг 15-24 насны, 21.4 хувийг 45-54 насны, 4.0 хувийг 55-59 насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2019 оны 11 сарын эцсийн байдлаар 709 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 748 иргэнээс 347 нь эмэгтэй байна.

Нэгдсэн төсөв

2019 оны эхний 11 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 98.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 2.7 (2.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2019 оны эхний 11 сарын байдлаар зарлага 82.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.3 (8.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

2019 оны 11 сарын байдлаар аймгийн төсвийн өр 1.7 тэрбум төгрөг, авлага 5.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс өр 17.0 хувиар өсч, төсвийн авлага 3.2 хувиар буурсан байна. 2019 оны эхний 11 сарын байдлаар аймгийн татварын орлого 16.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2 тэрбум буюу 13.8 хувиар өссөн байна.

Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 11 сарын байдлаар 19676.6 сая төгрөг болж, өмнөх сараас 9.4 хувь буюу 1701.4 сая төгрөгөөр өссөн байна.

Мөнгө, зээл

2019 оны 11 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 134913.7 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 15.9 хувь буюу 18537.8 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2019 оны 11 сарын байдлаар 235357.4 сая төгрөг болж 2018 оны мөн үеэс 9.2 хувь буюу 19977.0 сая төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2019 оны 11 сарын байдлаар 1.5 хувь болж мөн үеэс 0.3 пунктаар буурсан байна.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн газрууд 2019 оны эхний 11 сарын байдлаар 18.9 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өмнөх оны мөн үеэс 5.6 (22.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 11 сарын байдлаар 26.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.5 (26.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 4-р сарын 01-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1370
  Хонины мах, кг 9500
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 9000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1790
  Бензин, А-92 1880
  Дизелийн түлш 2380
  Ноолуур  60000
  Боодол өвс /20-25 кг/ 14000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа -2017

 

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017