Хөвсгөл аймгийн 2019 оны 10 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгыг хэлтсийн дарга Б. Базардамбуу "Хөвсгөл" тeлeвиз болон Хөвсгөлийн өнгө сайтуудаар мэдээллээ.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 18. 07 цаг 59 минут

Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд 2019 оны 10 сарын байдлаар 2375 эх амаржиж, 2388 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 44 тохиолдол буюу 1.8 хувь, төрсөн хүүхэд 30 тохиолдол буюу 1.2  хувиар тус тус буурсан байна. 
Нас баралтын 120 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 тохиолдол буюу 2.4 хувиар буурсан байна. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан тохиолдол нь 17.8 хувийг эзэлж байна.
Осол гэмтлийн нас баралтын 103 тохиолдол бүртгэгдсэн нь 2018 оны мөн үеийнхээс өөрчлөлтгүй хэвэндээ байна. Хорт хавдрын нас баралт 191 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 62 тохиолдлоор буюу 48.0 хувиар өссөн  үзүүлэлттэй байна.
Нялхасын эндэгдэл 2019 оны 10 сарын байдлаар 38 тохиолдол бүртгэгдсэн нь 2018 оны мөн үеийнхээс 2 тохиолдол буюу 5.0 хувиар буурсан байна. 
2019 оны 10 сарын байдлаар 1934 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 тохиолдол буюу 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 1149 тохиолдол буюу 59.4 хувийг БЗХӨ эзлэж байна.
Гэмт хэрэг
Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 599 гэмт хэрэг бүртгэгдэж 344 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 87 тохиолдол буюу 12.7 хувиар буурсан, хэрэгт холбогдогсон хүн 33 тохиолдол буюу 8.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 144, бүлэглэн үйлдсэн 51, эмэгтэй хүн оролцсон 39 тохиолдол бүртгэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон 593 иргэн байгаа нь 2018 оны мөн үеэс 105 хүн буюу 15.0 хувиар буурсан байна. Гэмт хэргийн хохирогчдын 35 нь нас барж, 139 нь гэмтсэн байна. 
2019 оны эхний 10 сарын байдлаар 264 хүн баривчлагдаж, 1185 хүн эрүүлжүүлэгдэн, 17138 хүнд 657913.5 төгрөгний торгууль ногдуулсан байна.
Нэгдсэн төсөв
2019 оны эхний 10 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 89.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 3.2 (3.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 
2019 оны эхний 10 сарын байдлаар зарлага 73.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.1 (1.5%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
2019 оны 10 сарын байдлаар аймгийн төсвийн өр 1749.0 сая төгрөг, авлага 5116.1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс өр 55.7 хувиар өсч, төсвийн авлага 4.3 хувиар буурсан байна.
2019 оны эхний 10 сарын байдлаар аймгийн татварын орлого 15.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2 тэрбум буюу 15.3 хувиар өссөн байна.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн газрууд 2019 оны эхний 10 сарын байдлаар 17.2 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өмнөх оны мөн үеэс 3.6 (17.3%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 10 сарын байдлаар 24.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.9 (39.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нийгмийн даатгал
Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 10 сарын байдлаар 17975.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.4 хувь буюу 83.3 сая төгрөгөөр өссөн байна.
Хөдөлмөр эрхлэлт 
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2019 оны 10 сарын байдлаар 1415 иргэн байгаагийн 722 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 180 иргэн буюу 11.3 хувиар, эмэгтэйчүүд 92 иргэн буюу 11.3 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 70.5 хувийг бүрэн дунд, 16.1 хувийг дипломын болон бакалаврын, 3.9 хувийг суурь, 3.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.3 хувийг бага, 2.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.7 хувийг боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 34.7 хувийг 25-34 насны, 20.4 хувийг 15-24 насны, 15.5 хувийг 45-54 насны, 4.7 хувийг 55-59 насны иргэд эзэлж байна.  
Ажлын байрны захиалга 2019 оны 10 сарын эцсийн байдлаар 573 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 586 иргэнээс 279 нь эмэгтэй байна. 
Газар тариалан 
Аймгийн хэмжээнд 2019 онд үр тариа 16872.0 га-д тариалалт хийснээс улаан буудай 16672.5 га-д, төмс 237.0 га- д, хүнсний ногоо 187.4 га-д тариалалт хийсэн байна. Өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 472.1 (0.9%) га, үүнээс үр тариа 812 (1.0%) га-аар өсч, төмс 54.6 (1.2%) га, хүнсний ногоо 15.4 (0.9%) га-аар тус тус буурсан байна. 
Аймгийн хэмжээнд төмс 2209.4 тн, хүнсний ногоо 1704.5 тн-ыг тус тус хураан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс төмс 130.8 тн-оор бага, хүнсний ногоо 233.5 тн-оор их хураалт хийгдсэн байна. 
Аймгийн хэмжээнд 2019 оны 10 сарын байдлаар өвс бэлтгэх албан даалгаврыг 102.7 хувь буюу 235390.4 тн өвс, 73.3 хувь буюу 268.2 тн гар тэжээл бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20528.4 тн-оор их өвс бэлтгэсэн байна. 

Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 12-р сарын 11-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 8500
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг  7500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  65000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017

 Хүн ам-2016