Хөвсгөл аймгийн 2019 оны 9 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 15. 09 цаг 30 минут

Төрөлт

Аймгийн хэмжээнд  2019  оны эхний 9 сарын байдлаар 2166 эх амаржсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдол буюу 0.9 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нийт 2180 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдолоор өссөн байна. Нялхасын эндэгдэл
Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 33 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буурсан нь 1000 амьд төрөлтөнд 15.1 ногдож байна. Нялхсын эндэгдлийн 54.5 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа бөгөөд 1000 амьд төрөлтөд 8.3 байна. Нийт эндэгдлийн 17 тохиолдол буюу 51.5 хувь нь эмнэлэгт эндсэн байна.  
2019 оны эхний 9 сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 8 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буурсан байна. Нас баралт
2019 оны эхний 9 сарын байдлаар 589 тохиолдол  бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй 3 тохиолдолоор буурсан үзүүлэлттэй байна.  Нийт нас баралтын 17.9 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 4.7 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралт 91 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буурч нийт нас баралтын 15.4 хувийг эзэлж байна. Хорт хавдрын нас баралт 174 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 59 тохиолдлоор нэмэгдсэн байна. Халдварт өвчин
Аймгийн хэмжээнд эхний 9 сарын байдлаар 1739 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 129 ногдож байна. 
Нийт халдварт өвчнөөс  БЗХӨ  50.8 хувь, салхин цэцэг 30.4 хувь, сүрьеэ 4.1 хувь, цусан суулга 3.9 хувийг тус тус эзэлж байна.
БЗХӨ-ний заг хүйтэн 606 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 12 тохиолдол, трихомониаз 40 тохиолдолоор тус тус буурч, тэмбүү 279 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 158 тохиолдлоор өссөн байна. 
Хөдөлмөр эрхлэлт
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2019 оны9 сарын эцэст 664 иргэн байгаагийн 330 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 11 иргэн буюу 1.7 хувиар өсч, эмэгтэйчүүд 41 иргэн буюу 11.1хувиар буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 73.0 хувийг бүрэн дунд, 12.5 хувийг дипломын болон бакалаврын, 5.6хувийг суурь, 2.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.7 хувийг бага,1.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.4 хувийг боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 31.3 хувийг 25-34 насны, 25.6 хувийг 35-44 насны, 19.1 хувийг 45-54 насны, 17.2 хувийг 15-24 насны иргэд эзэлж байна.
Ажлын байрны захиалга 2019 оны 9 сарын эцсийн байдлаар 410бүртгэгдэж,ажилд зуучлагдан орсон 308 иргэнээс 174 нь эмэгтэй байна. ГЭМТ ХЭРЭГ
Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нийт 546 гэмт хэрэгт 308 хүн холбогдож бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 93 тохиолдол буюу 14.5  хувиар, гэмт хэрэгт холбогдогсод 15 хүн  буюу 4.6 хувиар тус тус буурсан  байна.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тохиолдол 134, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 51 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 69 буюу 2 дахин, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо  28 тохиолдол буюу 2.2 дахин өссөн үзүүлэлттэй байна. 
Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний 9 сарын байдлаар нас баралт 34 тохиолдол гарсан байна. Гэмтсэн хүний 158 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 2018 оны мөн үеэс 5  тохиолдолоор өссөн байна. 
2019 оны 9 сарын байдлаар 16122 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 4501 тохиолдол буюу 38.7 хувиар өссөн  байна. Мөн энэ онд 226 хүн баривчлагдаж, 963 хүн эрүүлжүүлэгдэн, 15474 иргэнийг  торгож  592923.5  мянган төгрөгний торгууль ногдуулсан байна. Нэгдсэн төсөв
2019 оны эхний 9 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 79.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 3.1 (4.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 
2019 оны эхний 9 сарын байдлаар зарлага 77.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.2 (8.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
2019 оны 9 сарын байдлаар аймгийн төсвийн өр 1742.0 сая төгрөг, авлага 5056.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс өр 1.6 дахин өсч, төсвийн авлага 1.1 дахин буурсан байна.
2019 оны эхний 9 сарын байдлаар аймгийн татварын орлого 13.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2 тэрбум буюу 17.7 хувиар өссөн байна.
Нийгмийн даатгал
Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 9 сарын байдлаар 16083.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 хувь буюу 353.2 сая төгрөгөөр өссөн байна.
Мөнгө, зээл
2019 оны 9 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 137251.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 21.3 хувь буюу 24084.9 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2019 оны 9 сарын байдлаар 237398.6 сая төгрөг болж 2018 оны мөн үеэс 16.4 хувь буюу 33460.6 сая төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2019 оны 9 сарын байдлаар 1.5 хувь болж мөн үеэс 0.3 пунктаар буурсан байна.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн газрууд 2019 оны эхний 9 сарын байдлаар 14.7 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өмнөх оны мөн үеэс 1.3 (9.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 9 сарын байдлаар 21.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.3 (52.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хөдөө аж ахуй
Мал төллөлт, төл бойжилт
Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 9 сард эхний төллөх насны 2550261 хээлтэгчийн 75.6 хувь буюу 1927147 толгой эх мал төллөсөн байна. Энэ нь ноднингийн мөн үеэс 9.3 хувь буюу 164146 эх малаар илүү байна. Эм хонины 80.6 хувь, эм ямааны 71.6 хувь, ингэний 39.4 хувь, үнээний 65.4 хувь, гүүний 66.6 хувь төллөжээ.
Гарсан төлийн 98.0 хувь буюу 1711750 төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.2 хувь буюу 99885 төлөөр нэмэгдсэн байна. Оны эхний хээлтэгч Цагаан-Уул суманд 91.2 хувь, Цэцэрлэг суманд 89.2 хувь, Тосонцэнгэл суманд 87.8 хувь, Жаргалант суманд 81.8 хувь, төллөсөн нь хамгийн их байна. 
Том малын зүй бусын хорогдол
Том малын зүй бусын хорогдол 2019 оны эхний 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд 47086 болж, өмнөх оны мөн үеэс 8.6 хувь буюу 3719 хувиар буурсан байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 5, адуу 1668, үхэр 4517, хонь 20185, ямаа 20711 толгой байна. 
Нийт хорогдлын 42.9 хувийг хонь, 44.0 хувийг ямаа эзэлж байна. Хамгийн их хорогдолтой Түнэл 7568, Бүрэнтогтох 6379, Цагаан-Уул 4594,  Тосонцэнгэл 3054, Төмөрбулаг 2878 толгой мал тус тус хорогдсон нь нийт хорогдлын 52.0 хувийг эзэлж байна.
Газар тариалан 
Аймгийн хэмжээнд 2019 онд үр тариа 16872.0 га-д тариалалт хийснээс улаан буудай 16672.5 га-д, төмс 237.0 га- д, хүнсний ногоо 187.4 га-д тариалалт хийсэн байна. Өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 472.1 (0.9%) га, үүнээс үр тариа 812 (1.0%) га-аар өсч, төмс 54.6 (1.2%) га, хүнсний ногоо 15.4 (0.9%) га-аар тус тус буурсан байна. 
Аймгийн хэмжээнд төмс 1744.2 тн, хүнсний ногоо 1332.1 тн-ыг тус тус хураан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс төмс 596.0 тн-оор, хүнсний ногоо 138.8 тн-оор бага хураалт хийгдсэн байна. Үр тарианы тариалсан талбайн 82.2 хувь, төмсний 85.1 хувь, хүнсний ногооны 86.7 хувьд хураалт хийжээ.
Аймгийн хэмжээнд 2019 оны9дугаар сарын байдлаар өвс бэлтгэх албан даалгаврын 83.7 хувь буюу 191877.4 тн өвс, 49.9 хувь буюу 182.7 тн гар тэжээл бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22984.6 тн-оор бага өвс бэлтгэсэн байна.
 

Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 20-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7800
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг  6500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  65000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017

 Хүн ам-2016