МАТЕМАТИК, СТАТИСТИК ЗАГВАРЧЛАЛЫН УЛСЫН ХОЁРДУГААР УРАЛДААН ЯВАГДАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 11. 03 цаг 11 минут

МАТЕМАТИК, СТАТИСТИК загварчлалын улсын хоёрдугаар уралдааны удирдамж

СЭДЭВ:                                      “Үдийн хоол 2020” - Юу идэх вэ? Илчлэг үү? Шим тэжээл үү?

ЗОРИЛГО: Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, судалгаа хийх, илтгэл бичих, дүн шинжилгээ хийх чадавхийг хөгжүүлэхэд оршино.

АЧ ХОЛБОГДОЛ: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын математик, статистикийн боловсролыг дэмжих

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)

Монголын Математикийн Багш нарын Академи (ММБА)

ХАМРАХ ХҮРЭЭ: Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид

ШАГНАЛ

1-р байр - 3 сая төгрөг, өргөмжлөл, гэрчилгээ

2-р байр – 2 сая төгрөг, өргөмжлөл, гэрчилгээ

3-р байр – 1 сая төгрөг, өргөмжлөл, гэрчилгээ

Тусгай байр – 3, тус бүр 500’000₮ шагнал

  • Статистик боловсруулалт сайтай багт: Үндэсний Статистикийн Хорооны нэрэмжит шагнал /500'000₮+дурсгалын зүйлс/
  • Математикийн өвөрмөц загвар санал болгосон багт: Математик сэтгүүлийн нэрэмжит шагнал /500'000₮ + номын багц/
  • Орон нутгаас оролцох идэвх оролцоо сайтай багт: /ММБА нэрэмжит шагнал/
  • Уралдаанд амжилттай оролцсон бүх баг, гишүүдэд батламж гардуулна.
  • Их, дээд сургуульд элсэн орох эрхийн бичиг /Суурь онооны болзол хангасан төгсөх ангийн сурагч/

ШҮҮГЧДИЙН КОМИССМУИС, ШУТИС, АШУҮИС, СЭЗИС, МИС, ОТИС, ЭЗҮДС- статистик, математикийн тэнхим, докторын зэрэгтэй, эдийн засагч, статистикч, хэрэглээний математикч эрдэмтэд, ММБА болон ҮСХ-ны ажилтнуудаас бүрдэнэ.

БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ: Багууд өөрсдийн бүтээлийг 2019 оны 10-р сарын 29-ны өдрийн 16:00 цагаас өмнө math.setguul@gmail.com хаягаар ирүүлнэ.

Жич: Бүтээлээ илгээхийн өмнө бүртгэлийн маягтыг www.mat.mn болон www.facebook.com/math.setguul хуудаснаас авч бөглөн math.setguul@gmail.com хаягаар ирүүлнэ.

 

ХУГАЦАА:    2019 оны 10-р сарын 10-наас 2019 оны 11-р сарын 11

2019 оны 10-р сарын 29 материал хүлээн авах эцсийн хугацаа.

2019 оны 11-р сарын 04-нд шалгарсан 10 багийг зарлана.

2019 оны 11-р сарын 10-ны өдөр шалгарсан 10 багийн илтгэл, эцсийн шатны шалгаруулалт.

  1. Уралдаанд багаар оролцох бөгөөд баг нь тухайн сургуулийн 10-12 дугаар ангийн 3-аас 5 хүртэлх тооны сурагч болон 1 багшаас (тухайн сургуулийн) бүрдэнэ. Нэг сургуулиас оролцох багийн тоонд хязгаар заахгүй. Баг бүр өөрийн оноосон нэртэй байна. Тэмцээнд оролцож байгаа багийн гишүүд (сурагчид болон зөвлөх багш нар) зөвхөн нэг багт харьяалагдана. Математик, статистик загварчлалын уралдааныг зохион явуулах журам, удирдамжийг тухайн сургуулийн төлөөлөгч багш/захиргаа нь сурагчид, багш нарт танилцуулна. Төлөөлөгч багш дараах үүрэгтэй:
    • Уралдааны журам, удирдамжийг сургуулийн багш, сурагчдад танилцуулж зарлана.
    • Сургуулийн захиргаанд ажлын явцыг тогтмол танилцуулж байна.
    • Уралдааны явцын талаар оролцох багуудыг мэдээллээр хангана.
  2. Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн 10 баг танилцуулга бэлтгэн шүүгчдийн комисст нэгдсэн байдлаар илтгэл тавьж бүтээлээ хамгаална. Бусдын бүтээлээс хуулбарласан, багийн гишүүдээс бусад гуравдагч этгээдийн туслалцаа авсан нь илрэх буюу нотлогдвол тухайн бүтээлийг хүчингүйд тооцох болон багийг уралдаанаас хасах хүртэл арга хэмжээ авна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Сэдэвтэй холбоотой статистик өгөгдөл цуглуулан, математик загвар боловсруулж уралдаанд дэвшүүлсэн асуудлын талаарх өөрсдийн ойлголт, дүгнэлт мөн асуудлыг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулсан байдлаа тусгаж үр дүн, шийдлээ танилцуулсан байна. Математик загвараа ашиглаж хийсэн тооцооллын хэсгээ үр дүнгийн хамт багтаасан байна.
  • Бүтээлээ Times New Roman, Arial гэх мэт стандарт үсгийн фонт ашиглан бичсэн байна. Цаасны хэмжээ А4, үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1, цаасны захуудаас авах хэмжээ нь зүүн талаас 2.2 см, дээд, доод, баруун талаас тус бүр 2 см байна.
  • Бүтээлийг шүүхдээ өөрийн санаа, бүтээлч байдал, үр дүн, амьдралд хэрэгжихүйц байдал, өвөрмөц санаа, бичлэгийн стандартыг хангасан байдал, танилцуулга, тайлбар хамгаалалт зэргийг харгалзан үнэлнэ.
  1. Комиссын шийдвэрээр түрүүлсэн болон шагналт байрт орсон багуудын талаар өдөр тутмын хэвлэл, цахим хуудас, телевизийн сувгуудаар олон нийтэд мэдээлэн танилцуулж шагналыг гардуулна.

 


Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 20-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7800
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг  6500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  65000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017

 Хүн ам-2016