2019 оны 8 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдээр хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг хэвлэлийн хурал хийлээ.

Нийтэлсэн: 2019 он 09 сар 16. 10 цаг 02 минут

     Аймгийн хэмжээнд 2019 оны 08 сарын байдлаар 1946 эх амаржиж, 1958 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 6 тохиолдол буюу 0.4  хувь буурсан, төрсөн хүүхэд 9 тохиолдол буюу 0.4  хувиар өссөн байна.

     Нас баралтын 537 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил, үүнээс эмнэлэгт нас баралт 95 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 тохиолдол буюу 1.1 хувиар буурсан байна.   Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан тохиолдол нь 17.7 хувийг эзэлж байна. 

     Нялхасын эндэгдэл 2019 оны 08 сарын байдлаар 29 тохиолдол бүртгэгдсэн нь 2018 оны мөн үеийнхээс 6  тохиолдол буюу 17.2  хувиар буурсан байна.

    2019 оны 08 сарын байдлаар 1652 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 108 тохиолдол буюу 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 913 тохиолдол буюу 55.2 хувийг БЗХӨ эзлэж байна.

     Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 08 сарын байдлаар 488 гэмт хэрэг, 252 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 89 буюу 15.4 хувиар буурсан, хэрэгт холбогдогч 35 хүн буюу 12.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 116, бүлэглэн үйлдсэн 44, эмэгтэй хүн оролцсон 29 тохиолдол бүртгэгдсэн байна.

     Гэмт хэргийн улмаас хохирсон 479 иргэн байгаа нь 2018 оны мөн үеэс 37 хүн буюу 8.4 хувиар өссөн  байна. Гэмт хэргийн хохирогчдын 38 хүн нь нас барж,  139 хүн нь гэмтсэн байна. 

    2019 оны эхний 08 сарын байдлаар 186 хүн баривчлагдаж, 916 хүн эрүүлжүүлэгдэн, 13668 хүнд 516288.5  төгрөгний торгууль ноогдуулсан байна.

    2019 оны эхний 8 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 71.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 3.8 (5.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

    2019 оны эхний 8 сарын байдлаар зарлага 68.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.6 (10.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

    2019 оны 8 сарын байдлаар аймгийн төсвийн өр 1581.2 сая төгрөг, авлага 4868.5 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс өр 2.4 дахин өсч, төсвийн авлага 1.1 дахин буурсан байна.

     2019 оны эхний 8 сарын байдлаар аймгийн татварын орлого 11.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум төгрөг буюу 12.0 хувиар өссөн байна.

    Аж үйлдвэрийн газрууд 2019 оны эхний 8 сарын байдлаар 10.5 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 12.0 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 0.3 тэрбум буюу 2.9%, нийт бүтээгдэхүүний борлуулалт 1.5 тэрбум төгрөг буюу 14.3%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

    Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2019 оны 8 сарын эцэст 676 иргэн байгаагийн 344 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 402 иргэн буюу 2.5 дахин өсч, эмэгтэйчүүд 173 иргэн буюу 2.0 дахин өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 73.9 хувийг бүрэн дунд, 11.7 хувийг дипломын болон бакалаврын, 5.1 хувийг суурь, 3.1 хувийг бага,   2.8 хувийг техникийн болон мэргэжлийн, 1.8 хувийг тусгай мэргэжлийн дунд, 0.9 хувийг боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 27.5 хувийг 35-44 насны, 25.3 хувийг 25-34 насны, 21.2 хувийг 45-54 насны, 18.3 хувийг 15-24 насны иргэд эзэлж байна.  


Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг  6500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  65000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017

 Хүн ам-2016