2019 оны эхний 7 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдээр хэвлэлийн хурал хийлээ

Нийтэлсэн: 2019 он 08 сар 20. 10 цаг 08 минут

       Аймгийн хэмжээнд 2019 оны 07 сарын байдлаар 1725 эх амаржиж, 1732 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 24 тохиолдол буюу 1.4  хувь, төрсөн хүүхэд 34 тохиолдол буюу 2.0  хувиар тус тус өссөн байна.  Нас баралтын 87 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 тохиолдол буюу 3.5 хувиар өссөн байна.   Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан тохиолдол нь 18.4 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн нас баралтын 67 тохиолдол бүртгэгдсэн нь 2018 оны  мөн үетэй харьцуулахад 1 тохиолдол буюу 1.5 хувиар өссөн.  Хорт хавдарын нас баралт 133 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 45 тохиолдол буюу 6.1 хувиар тус тус өссөн  үзүүлэлттэй байна.

       Нялхасын эндэгдэл 2019 оны 07 сарын байдлаар 28 тохиолдол бүртгэгдсэн нь 2018 оны мөн үеийнхээс 1  тохиолдол буюу 3.7 хувиар өссөн байна. 

      2019 оны 07 сарын байдлаар 1453 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 96 тохиолдол буюу 7.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 743 тохиолдол буюу 51.1 хувийг БЗХӨ эзлэж байна.

       Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 07 сарын байдлаар 420 гэмт хэрэг, 224 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 99 буюу 19.1 хувиар буурсан, хэрэгт холбогдогч 12 хүн буюу 5.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.           

     Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 100, бүлэглэн үйлдсэн 43, эмэгтэй хүн оролцсон 20 тохиолдол бүртгэгдсэн байна.

            Гэмт хэргийн улмаас хохирсон 412 иргэн байгаа нь 2018 оны мөн үеэс 18 хүн буюу 4,6 хувиар өссөн  байна. Гэмт хэргийн хохирогчдын 31 хүн нь нас барж,  116 хүн нь гэмтсэн байна.  

2019 оны эхний 07 сарын байдлаар 166 хүн баривчлагдаж, 828 хүн эрүүлжүүлэгдэн, 11685 хүнд 425688 төгрөгний торгууль ноогдуулсан байна.

 Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 7 сарын байдлаар 12782.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 хувь буюу 145.4 сая төгрөгөөр өссөн байна.                             

2019 оны 7 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 141810.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 22.7 хувь буюу 26275.9 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2019 оны 7 сарын байдлаар 229167.9 сая төгрөг болж 2018 оны мөн үеэс 20.3 хувь буюу 38799.7 сая төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2019 оны 7 сарын байдлаар 1.5 хувь болж мөн үеэс 0.6 пунктаар буурсан байна. 

             2019 оны эхний 7 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 67.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 5.0 (6.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 

2019 оны 7 сарын байдлаар зарлага 62.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.3 (11.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна.       Аж үйлдвэрийн газрууд 2019 оны эхний 7 сарын байдлаар 0.9 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өмнөх оны мөн үеэс 0.5 (3.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

     Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 7 сарын байдлаар 0.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 0.5 (31.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.             


Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 20-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7800
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг  6500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  65000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017

 Хүн ам-2016