Хөвсгөл аймгийн нийгэм, эдийн засгийн 6 дугаар сарын танилцуулгыг хэлтсийн ахлах мэргэжилтэн Т. Алтанцэцэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцууллаа.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 18. 11 цаг 08 минут

ТӨРӨЛТ

            Аймгийн хэмжээнд  2019  оны эхний 6 сарын байдлаар 1467 эх амаржсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 тохиолдол буюу 1.5 хувиар өссөн байна.

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД

            Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 1475 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 34 тохиолдолоор өссөн байна.

НЯЛХАСЫН ЭНДЭГДЭЛ

            Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 24 тохиолдол бүртгэгдсэн нь 2018 оны мөн үеэс 2 тохиолдлоор өсч,  1000 амьд төрөлтөнд 16.3 ногдож байна. Нялхсын эндэгдлийн 62.5 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа бөгөөд 1000 амьд төрөлтөд 10.2 байна. Нийт эндэгдлийн 19 тохиолдол буюу 79.2 хувь нь эмнэлэгт эндсэн байна. 

              2019 оны эхний 6 сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 7 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор өссөн байна.

НАС БАРАЛТЫН ҮЗҮҮЛЭЛТ

            2019 оны эхний 6 сарын байдлаар 399 тохиолдол  бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй 1 тохиолдолоор буурсан үзүүлэлттэй байна.  Нийт нас баралтын 19.0 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 23.7 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралт 52 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй адил тохиолдол байгаа бөгөөд нийт нас баралтын 13.0 хувийг эзэлж, 10000 хүн амд 3.9 ногдож байна. Хорт хавдрын нас баралт 109 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 34 тохиолдлоор нэмэгдэж 10000 хүн амд  8.2 ногдож байна.

ХАЛДВАРТ ӨВЧИН

                Аймгийн хэмжээнд эхний 6 сарын байдлаар 1359 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 102.0 ногдож байна.

Нийт халдварт өвчнөөс  БЗХӨ  50.1 хувь, сүрьеэ  4.0 хувь,  амьсгалын замын өвчин 37.3 хувь, цусан халдвар 0.6 хувь, гэдэсний халдварт өвчин 4.9 хувь, зоонозын болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчлөл 2.5 хувь, арьс салтстаар халдварлах халдвар 0.3 хувь, бусад 0.3 хувийг тус тус эзэлж байна.

БЗХӨ-ний тэмбүү 199 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 145 тохиолдол, трихомониаз 62 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 46 тохиолдлоор тус тус буурч, гоноккокт  халдвар 420 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 39 тохиолдлоор өссөн байна.

Хөдөлмөр эрхлэлт

             Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2019 оны 6 сарын эцэст 1141 иргэн байгаагийн 575 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 61 иргэн буюу 5.6 хувиар өсч, эмэгтэйчүүд 21 иргэн буюу 3.5 хувиар буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 69.6 хувийг бүрэн дунд, 11.4 хувийг дипломын болон бакалаврын, 7.6 хувийг суурь, 3.8 хувийг техникийн болон мэргэжлийн, 3.7 хувийг бага, 2.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.3 хувийг боловсролгүй, 0.2 хувийг магистр, докторын боловсролтой, насны бүлгээр авч үзвэл 29.8 хувийг 25-34 насны, 27.8 хувийг 35-44 насны, 17.9 хувийг 45-54 насны, 15.4 хувийг 15-24 насны иргэд эзэлж байна. 

        Ажлын байрны захиалга 2019 оны 6 сарын эцсийн байдлаар 196 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 112 иргэнээс 69 нь эмэгтэй байна.

Газар тариалан

         Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар үр тариа 16872.0 га-д тариалалт хийснээс улаан буудай 16672.5 га-д, төмс 237.0 га- д, хүнсний ногоо 187.4 га-д тариалалт хийсэн байна.  Өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 472.1 (0.9%) га, үүнээс үр тариа 812 (1.0%) га-аар өсч, төмс 54.6 (1.2%) га, хүнсний ногоо 15.4 (0.9%) га-аар тус тус буурсан байна.

Нэгдсэн төсөв

            2019 оны хагас жилийн байдлаар аймгийн төсвийн орлого 60.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 10.3 (20.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

2019 оны хагас жилийн байдлаар зарлага 48.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.7 (3.5%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

2019 оны 6 сарын байдлаар аймгийн төсвийн өр 1571.4 сая төгрөг, авлага 3687.5 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс өр 2.4 дахин өсч, төсвийн авлага 1.3 дахин буурсан байна.

           2019 оны хагас жилийн байдлаар аймгийн татварын орлого 8919.4 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 790.2 сая буюу 9.7 хувиар өссөн байна.

Аж үйлдвэр

            Аж үйлдвэрийн газрууд 2019 оны хагас жилийн байдлаар 9.0 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 10.4 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 1.4 тэрбум буюу 18.1%, нийт бүтээгдэхүүний борлуулалт 2.5 тэрбум төгрөг буюу 31.6%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 7-р сарын 31-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 9000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг  8500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  80000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017

 Хүн ам-2016