ҮСХ-ноос зохион байгуулсан 2 өдрийн сургалтанд нийт 130 гаруй Төрийн болон хувийн ААНБ-ын албан хаагчид хамрагдлаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 27. 06 цаг 56 минут

ҮСХ-ноос зохион байгуулсан 2 өдрийн сургалтанд нийт 130 гаруй Төрийн болон хувийн ААНБ-ын албан хаагчдыг оролцуулан, Статистикийн анхан шатны мэдээний бодит байдал, хэрэглээг сайжруулах, хууль эрх зүй, 2019-2020 онд зохион байгуулагдах Барилга, орон сууцны тооллого, Хүн ам, орон сууцны тооллогыг хэрхэн зохион байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчид, иргэдийн үүрэг, оролцооны талаар цогц сургалтыг ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А. Амарбалаар ахлуулсан баг, аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон амжилттай зохион байгууллаа. 
Сургалтанд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л. Төмөрбаатар, Засаг дарга Л. Ганболд нар оролцож Статистик мэдээллийн ач холбогдлын талаар, төр засгийн бодлого шийдвэр гаргахад Статистикийн үнэн бодит мэдээлэл маш чухал байгааг хэлсэн үгэндээ онцоллоо. 
Энэхүү сургалтаар Статистикийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Төрийн албан хаагч Арбулаг сумын төрийн сангийн мэргэжилтэн Х.Цэрэнванчиг, Мөрөн сумын 4-р багийн дарга С.Агаар, Мөрөн сумын 13-р багийн дарга С.Ариунаа, Статистикийн анхан шатны мэдээллийг олон жил чанартай мэдээлж буй хувийн ААНБ-ын мэдээлэгч Хөвсгөл хүнс ХХК-ний нягтлан бодогч Ж. Алтангэрэл нарыг ҮСХ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр шагнаж урамшууллаа. 
Мөн сумдын Орлогч дарга нар болон сумдын Статистик хариуцсан ажилтнуудад сертификат гардуулсан.

  


Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 11-р сарын 20-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7800
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг  6500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  65000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017

 Хүн ам-2016