Хөвсгөл аймгийн нийгэм, эдийн засгийн 5 дугаар сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2019 он 06 сар 15. 09 цаг 56 минут

Хөвсгөл аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2019 оны 5 сарын байдлаар)

 Хөдөлмөр эрхлэлт

     Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2019 оны 5 сарын эцэст 1178 иргэн байгаагийн 590 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 464 иргэн буюу 1.6 дахин, эмэгтэйчүүд 181 иргэн буюу 1.5 дахин тус тус өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 65.9 хувийг бүрэн дунд, 13.5 хувийг дипломын болон бакалаврын, 5.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 7.2 хувийг суурь, 3.7 хувийг бага, 2.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.1 хувийг боловсролгүй, 0.3 хувийг магистр, докторын боловсролтой, насны бүлгээр авч үзвэл 33.0 хувийг 25-34 насны, 26.8 хувийг 35-44 насны, 16.0 хувийг 15-24 насны, 16.3 хувийг 45-54 насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2019 оны 5 сарын эцсийн байдлаар 36 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 34 иргэнээс 22 нь эмэгтэй байна.

Гэмт хэрэг

      Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 05  сарын байдлаар 320 гэмт хэрэг, 169 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 47 буюу 14.6 хувиар буурсан, хэрэгт холбогдогч 10 хүн буюу 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 72, бүлэглэн үйлдсэн 38, эмэгтэй хүн оролцсон 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон 314 иргэн байгаа нь 2018 оны мөн үеэс 21 хүн буюу 6.7 хувиар өссөн  байна. Гэмт хэргийн хохирогчдын 20 хүн нь нас барж, 83 хүн нь гэмтсэн байна.  2019 оны 05  сарын байдлаар 121 хүн баривчлагдаж, 590 хүн эрүүлжүүлэгдэн, 7674 хүнд 269668.5 төгрөгний торгууль ноогдуулсан байна.  2019 оны эхний 5 сарын байдлаар нийт гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн насны ангилалаар нь авч үзвэл:

 Нэгдсэн төсөв

            2019 оны эхний 5 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлого 4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 0.4 (11%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2019 оны эхний 5 сарын байдлаар орон нутгийн төсвийн зарлага 45.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.1 (18.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.       

 Аж үйлдвэр

            Аж үйлдвэрийн газрууд 2019 оны эхний 5 сарын байдлаар 8.2 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 9.5 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 30.1 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 48.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

Мөнгө, зээл

          2019 оны 5 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 137894.1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 21.2 хувь буюу 24209.3 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2019 оны 5 сарын байдлаар 223861.3 сая төгрөг болж 2018 оны мөн үеэс 22.1 хувь буюу 40447.3 сая төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2019 оны 5 сарын байдлаар 1.6 хувь болж мөн үеэс 0.7 пунктаар буурсан байна.

 

 Нийгмийн даатгал

      Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 5 сарын байдлаар 8890.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.1 хувь буюу 9.3 сая төгрөгөөр өссөн байна.       

Мал төллөлт, төл бойжилт

    Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 5 сард оны эхний төллөх насны хээлтэгчийн 70.8 хувь буюу 1805187 толгой эх мал төллөсөн байна. Энэ нь ноднингийн мөн үеэс 8.6 хувь буюу 144057 эх малаар илүү байна. Эм хонины 77.1 хувь, эм ямааны 66.9 хувь, ингэний 35.8 хувь, үнээний 55.0 хувь, гүүний 52.7 хувь төллөжээ. Гарсан төлийн 98.1 хувь буюу 1770893 төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.5 хувь буюу 140203 төлөөр нэмэгдсэн байна.  

Том малын зүй бусын хорогдол

      Том малын зүй бусын хорогдол 2019 оны 5 сарын байдлаар аймгийн хэмжээнд 37221 болж, өмнөх оны мөн үеэс 2231 толгой буюу 5.7 хувиар буурсан байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 1, адуу 1326 , үхэр 3557, хонь 15273, ямаа 17064 толгой байна.


Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 7-р сарын 09-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 9000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг  8500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  80000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017

 Хүн ам-2016