Хөвсгөл аймгийн 2019 оны 4 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 15. 15 цаг 21 минут

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2019 оны 4 сарын эцэст 771 иргэн байгаагийн 419 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 274 иргэн буюу 1.5 дахин, эмэгтэйчүүд 142 иргэн буюу 1.5 дахин тус тус өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 61.3 хувийг бүрэн дунд, 19.7 хувийг дипломын болон бакалаврын, 5.8 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.3 хувийг суурь, 3.5 хувийг бага, 3.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 0.9 хувийг боловсролгүй, 0.3 хувийг магистр, докторын боловсролтой, насны бүлгээр авч үзвэл 37.8 хувийг 25-34 насны, 25.8 хувийг 35-44 насны, 17.9 хувийг 15-24 насны, 14.6 хувийг 45-54 насны иргэд эзэлж байна.

Аж үйлдвэрийн газрууд 2019 оны эхний 4 сарын байдлаар 7.1 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 7.8 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 22.5 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 34.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 1-р сарын 15-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 8500
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг  7500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  65000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа -2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа -2017

 
Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017