Хөдөө аж ахуйн салбарын 2018 оны танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 03. 10 цаг 26 минут

Хөдөө аж ахуйн 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээгээр 16.8 мянган малчин өрхөд 29.6 мянган малчид байна. Малчдын тоо өмнөх оныхоос 5.3 хувь буюу 1.6 мянгаар өсөв. Нийт малчдын 91.1 хувь нь хөдөлмөрийн насны, 8.9 хувь нь тэтгэврийн насны хүмүүс байна.

2018 оны байдлаар нийт малчин өрхийн дотор 14.0 мянган өрх цахилгааны эх үүсгэвэртэй, 10.6 мянган өрх телевизортой , 1.7 мянган өрх радиотой, 7.6 мянган өрх оёдлын машинтай, 1.4 өрх хөлдөөгчтэй, 1.4 мянган өрх угаалгын машинтай, 0.08 мянган өрх компьютертэй байна. 

Хөвсгөл аймаг мал тооллогын дүнгээр 2018 онд бүгд 5710365, үүнээс тэмээ 2292, адуу 261980, үхэр 482458, хонь 2766185, ямаа 2197450 толгой мал тоолуулав. Өмнөх оны мөн үеэс бүх мал 7.8 хувь буюу 412558, тэмээ 4.1 хувь буюу 91, адуу 9.0 хувь буюу 21659, үхэр 4.6 хувь буюу 21171, хонь 6.5 хувь буюу 168728, ямаа 10.1 хувь буюу 200909 толгойгоор тус тус өссөн байна. Бүх малаа 21 сум, таван төрөл дээр нь 13 сум малаа өсгөв.

Бүгд малаар: Цагаан-Уул – 456977                               

Тэмээгээр: Цагаан-Уул – 833

Адуугаар: Цагаан-Уул – 24504

Үхрээр: Алаг-Эрдэнэ – 32258

Хониор: Цагаан-Уул – 257312

Ямаагаар: Төмөрбулаг – 183669 толгойгоор тэргүүлж байна.

Нийт сүрэгт хонины эзлэх хувийн жин 48.4 хувь,  ямааны эзлэх хувийн жин 38.5 хувь, үхэр 8.4 хувь, адуу 4.6 хувь, тэмээ 0.04 хувийг эзэлж байна.

Малтай өрхийн 4.0 хувь буюу 804 нь 10 хүртэл, 7.7 хувь буюу 1556 өрх нь 11-30 хүртэл, 6.5 хувь буюу 1329 өрх нь 31-50 хүртэл, 12.6 хувь буюу 2560 өрх нь 51-100 хүртэл, 21.6 хувь буюу 4386 өрх нь 101-200 хүртэл, 30.4 хувь буюу 6187 өрх нь 201-500 хүртэл, 13.6 хувь буюу 2757 өрх нь 501-999 хүртэл, 3.8 хувь буюу 768 өрх нь 1000-аас дээш малтай байна.

2018 онд 100 эхээс бүгд 76, ботго 47, унага 73, тугал 71, хурга 80, ишиг 72 төл бойжуулсан нь өмнөх оноос ботго 4, тугал 8 төлөөр буурч, ишиг 2 төлөөр буурсан байна.                                                                               

2018 онд оны эхний нийт малын 21.8 хувь буюу 1246.9 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна. Малын хэрэглээний зарлага өмнөх оныхоос 2.0 хувь 24.8 мянган толгойгоор нэмэгдсэн байна. Малын төрлөөр авч үзвэл, тэмээ өмнөх оныхоос 47.1 хувь буюу 0.1 мянгаар, адуу 6.7 хувь буюу 2.1 мянгаар,  хонь 7.8 хувь буюу 51.6 мянгаар өсч, үхэр 2.8 хувь буюу 2.7 мянга, ямаа 6.0 хувь буюу 26.2 мянган толгойгоор тус тус буурсан байна.

Жилийн эцэст 376 гахай, 302 шувуу, 2396 цаа буга тоологдов. Өмнөх оноос гахай 35.3 хувь буюу 98 толгой,  цаа буга 7.5 хувь буюу 167 толгойгоор тус тус өсч, шувуу 41.5 хувь буюу 214 толгой, зөгий 17.3 хувь буюу 23 толгойгоор буурав.


Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг  6500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  65000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017

 Хүн ам-2016