Хөвсгөл аймгийн хүн ам, орон сууцны 2020 оны Улсын тооллогыг аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулах тооллогын комиссын анхдугаар хурал боллоо.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 05. 07 цаг 52 минут

    Хөвсгөл аймгийн хүн ам, орон сууцны 2020 оны Улсын тооллогыг аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулах тооллогын комиссын анхдугаар хурал боллоо. Хуралдааныг Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн тооллогын комиссын дарга Л. Ганболд удирдан явуулж Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого зохион байгуулж явуулах ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж батлав. Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоож, мөн өдрийн УИХ-ын 77 дугаар тогтоолоор тооллогын Улсын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан.

    Аймгийн тооллогын комиссыг ИТХ-н тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 онд аймгийн Засаг даргаар ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдсан.

  Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын тухай болон эрх зүйн үндэслэл, тогтоол шийдвэр, удирдлага зохион байгуулалт, зорилго, зорилт, мэдээлэл цуглуулалт, хамрах хүрээ, тооллогын тов, арга аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Статистикийн хэлтсийн дарга, тооллогын комиссын орлогч дарга Б.Базардамбуу аймгийн тооллогын комиссын гишүүдэд хүргэж, тооллогод хариуцах ажлын чиг үүргийг танилцууллаа. 2019 оны 3 дугаар улиралд Байшин орон сууцны 2019 оны тооллого орон даяар явагдах талаар мэдээлж, анх удаа явагдах уг тооллогын онцлог, зорилго, зорилт, ач холбогдлын талаар аймгийн тооллогын комиссын гишүүдэд мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.

    Өнөөдрийн хуралдаанаар байшин орон сууцны 2019 оны тооллогыг чанартай сайн зохион байгуулах, 2020 оны хүн ам орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд:
1. Аймаг, сум, багийн тооллогын түр товчооны ажил үүргийн хуваарийг танилцууллаа.
2. Тооллогуудтай холбогдуулан харьяа нутаг дэвсгэрийн гудамж талбайн нэр, байр, орон сууцны хаягжилт, дугаарлалтыг цэгцлэх
3. Иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгаж засаг захиргааны нэгж бүрээр, хаягаар бүрэн бүртгэх арга хэмжээ авах 
4. Энэ удаагийн ээлжит тооллогын гол онцлог нь мэдээлэл цулгуулалтын бүртгэл, уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдах бөгөөд хүн ам, өрхийн мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийг бусад төрийн мэдээллийн сангуудтай тулгах, сайжруулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.

 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 1-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 12000
  Үхрийн мах, кг 14000
  Ямааны ястай мах, кг 10000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 2070
  Ноолуур  40000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018