Хөвсгөл аймгийн 2019 оны 1-р сарын нийгэм эдийн засгийн танилцуулгыг хэлтсийн дарга Б.Базардамбуу аймгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудад танилцууллаа.

Нийтэлсэн: 2019 он 02 сар 15. 09 цаг 38 минут

2019 оны 1 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 3.4 тэрбум, зарлага 8.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 102.9 хувиар буурч, зарлага 58.8 хувиар өссөн байна. Аймгийн татварын орлого 1.2 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны 1 сарын байдлаар аймгийн төсвийн өр 725.6 сая төгрөг, авлага 93.9 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс өр 4.9 дахин өссөн харин авлага 44.4 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Аж үйлдвэрийн газрууд 2019 оны 1 сарын байдлаар 3.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2.2 дахин, бүтээгдэхүүний борлуулалт 2.4 дахин өссөн байна.       

Том малын зүй бусын хорогдол 2019 оны 1 дүгээр сард аймгийн хэмжээнд 1514 болж, өмнөх оны мөн үеэс 5741 толгой буюу 79.1 хувиар буурсан байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл адуу 99, үхэр 196, хонь 580, ямаа 639 толгой байна.

Нийт хорогдлын 38.3 хувийг хонь, 42.2 хувийг ямаа, 12.9 хувийг үхэр эзэлж байна. Аймгийн хэмжээнд өвчнөөр 4 үхэр хорогдсон байна.

Хамгийн их хорогдолтой Түнэл 264, Цэцэрлэг 255, Эрдэнэбулган 198, Цагаан-Уул 172 толгой мал тус тус хорогдсон нь нийт хорогдлын 58.7 хувийг эзэлж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2019 оны 1 сарын эцэст 1137 иргэн байгаагийн 545 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 461 иргэн буюу 68.0 хувиар, эмэгтэйчүүд 235 иргэн буюу 75.0 хувиар тус тус өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 75.3 хувийг бүрэн дунд, 10.5 хувийг дипломын болон бакалаврын, 4.6 хувийг суурь, 3.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.8 хувийг бага, 1.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.6 хувийг боловсролгүй, 0.2 хувийг магистр, докторын боловсролтой, насны бүлгээр авч үзвэл 31.5 хувийг 25-34 насны, 27.2 хувийг 35-44 насны, 22.7 хувийг 15-24 насны, 15.2 хувийг 45-54 насны иргэд эзэлж байна.

Ажлын байрны захиалга 2019 оны 1 сарын эцсийн байдлаар 4 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 9 иргэнээс 6 нь эмэгтэй байна.

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 1 сарын байдлаар 1983.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.1 хувь буюу 447.5 сая төгрөгөөр өссөн байна.

       Аймгийн хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 107 гэмт хэрэг, 18 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 36 буюу 46.8 хувиар өссөн, хэрэгт холбогдогч 1 хүн буюу 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 3, бүлэглэн үйлдсэн 9, эмэгтэй хүн оролцсон 4 тохиолдол бүртгэгдсэн байна.

            Гэмт хэргийн улмаас хохирсон 107 иргэн байгаа нь 2018 оны мөн үеэс 41 хүн буюу 62.1 хувиар өссөн  байна. Гэмт хэргийн хохирогчдын 3 хүн нь нас барж,  11 хүн нь гэмтсэн байна.

2019 оны эхний 01 сарын байдлаар 21 хүн баривчлагдаж, 84 хүн эрүүлжүүлэгдэн, 1318 хүнд 42700.0 төгрөгний торгууль ноогдуулсан байна.


Сэтгэгдэл бичих
            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 3-р сарын 13-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг  7000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1750
  Бензин, А-92 1845
  Дизелийн түлш 2350
  Ноолуур  80000
  Боодол өвс /20-25 кг/ 6500

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2017

Хөдөө аж ахуй -2017

/Аж үйлдвэр, үйлчилгээний салбар- 2017

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй-2016

Аж үйлдвэр-2016

 Хүн ам-2016