2018 оны 12 сарын нийгэм, эдийн засгийн урьдчилсан дүнгээр хэлтсийн дарга Б. Базардамбуу, ахлах мэргэжилтэн Т. Алтанцэцэг нар төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлага, иргэд олон нийтийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 17. 10 цаг 02 минут

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2018 оны 12 сарын эцэст 1483 иргэн байгаагийн 717 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 574 иргэн буюу 1.6 хувиар, эмэгтэйчүүд 256 иргэн буюу 1.4 дахин өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 75.0 хувийг бүрэн дунд, 8.9 хувийг дипломын болон бакалаврын, 6.5 хувийг суурь, 3.0 хувийг бага, 2.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 1.7 хувийг боловсролгүй, 1.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, насны бүлгээр авч үзвэл 31.0 хувийг 25-34 насны, 27.0 хувийг 35-44 насны, 23.0 хувийг 15-24 насны, 16.0 хувийг 45-54 насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2018 оны 12 сарын эцсийн байдлаар 1860 бүртгэгдсэн байна. Ажилд зуучлагдан орсон 1575 иргэнээс 877 нь эмэгтэй байна.

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны жилийн эцсийн байдлаар 22583.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 900.3 (3.9%) сая төгрөгөөр буурсан байна.

Манай аймагт 2018 онд 33617.6 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь өмнөх оноос 42.5 хувь буюу 10027.9 сая төгрөгөөр их барилга угсралт, их засварын ажил хийгдсэн байна.

2018 оны жилийн эцсийн байдлаар төгрөгийн хадгаламжийн эцсийн үлдэгдэл 127840.3 сая төгрөг болж өмнөх оныхоос 32.1 хувь буюу 31088.7 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкуудын олгосон зээлийн үлдэгдэл 2018 оны эцэст 225471.1 сая төгрөг болж 2017 оныхоос 27.6 хувь áóþó 48878.7 сая төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл чанаргүй зээлийн эзлэх хувь 2018 онд 1.5 хувь болж өмнөх оноос 0.8 пунктаар буурсан байна.

Аймгийн хэмжээнд 2018 оны 12 сарын байдлаар 2880 эх амаржиж, 2881 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 113 тохиолдол буюу 4.0 хувь, төрсөн хүүхэд 106  тохиолдол буюу 3.8 хувиар тус тус өссөн байна.

Нас баралтын 793 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 тохиолдол буюу 0.1 хувиар өссөн байна. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан тохиолдол нь 158 буюу 19.9 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн нас баралтын 124 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 оны  мөн үетэй харьцуулахад 2 тохиолдол буюу 1.6 хувь,  харин хорт хавдарын нас баралт 157 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 27 тохиолдол буюу 5.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Нялхасын эндэгдэл 2018 оны эхний 12 сарын байдлаар 52 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 оны мөн үеийнхээс 9  тохиолдол буюу 5.2 хувиар буурсан байна.

2018 оны 12 сарын байдлаар 2426 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 894 тохиолдол буюу 58.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 1666 тохиолдол буюу 68.6 хувийг БЗХӨ эзлэж байна.

Аймгийн хэмжээнд 2018 оны 12 сарын байдлаар 787 гэмт хэрэг, 455 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 38 буюу 5.1 хувиар өссөн, хэрэгт холбогдогч 45 хүн буюу 9.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 95, бүлэглэн үйлдсэн 40, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн 30, эмэгтэй хүн оролцсон 41 тохиолдол бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон 791 иргэн байгаа нь 2017 оны мөн үеэс 69 хүн буюу 6.9 хувиар өссөн  байна. Гэмт хэргийн хохирогчдын 38 хүн нь нас барж,  213 хүн нь гэмтсэн байна. Нас барсан хүн 2017 оны мөн үед 47 хүн байсан бол энэ жил 9 хүн буюу 19.1 хувь, гэмтсэн хүн 281 хүн байснаас 68 хүнээр буюу 24.2 хувиар тус тус буурсан байна.

2018 оны 12 сарын байдлаар 275 хүн баривчлагдаж, 1494 хүн эрүүлжүүлэгдэн, 15478 хүнд 724600.0 төгрөгний торгууль ноогдуулсан байна.

2018 оны байдлаар аймгийн төсвийн орлого 95.8 тэрбум, зарлага 97.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 1.2 хувиар өсч, зарлага 3.1 хувиар буурсан байна. Аймгийн татварын орлого 16.9 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна.

2018 оны байдлаар аймгийн төсвийн өр 0.7 тэрбум төгрөг, авлага 5.4 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс өр 6.5 дахин, авлага 1.1 дахин өссөн байна.

Аж үйлдвэрийн газрууд 2018 оны байдлаар 28.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 26.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 48.6 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 54.4 хувиар тус тус өссөн байна.

Хөвсгөл аймаг мал тооллогын дүнгээр 2018 онд бүгд 5710365, үүнээс тэмээ 2292, адуу 261980, үхэр 482458, хонь 2766185, ямаа 2197450 толгой мал тоолуулав. Өмнөх оны мөн үеэс бүх мал 7.8 хувь буюу 412558, тэмээ 4.1 хувь буюу 91, адуу 9.0 хувь буюу 21659, үхэр 4.6 хувь буюу 21171, хонь 6.5 хувь буюу 168728, ямаа 10.1 хувь буюу 200909 толгойгоор тус тус өссөн байна. Бүх малаа 21 сум, таван төрөл дээр нь 13 сум малаа өсгөв.

  • Бүгд малаар: Цагаан-Уул – 456977              
  • Тэмээгээр: Цагаан-Уул – 833
  • Адуугаар: Цагаан-Уул – 24504
  • Үхрээр: Алаг-Эрдэнэ – 32258
  • Хониор: Цагаан-Уул – 257312
  • Ямаагаар: Төмөрбулаг – 183669 толгойгоор тэргүүлж байна.

Нийт сүрэгт хонины эзлэх хувийн жин 48.4 хувь,  ямааны эзлэх хувийн жин 38.5 хувь, үхэр 8.4 хувь, адуу 4.6 хувь, тэмээ 0.04 хувийг эзэлж байна.

Жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээгээр 20347 малтай өрх, үүнээс 16663 малчин өрхөд 29589 малчид байна. Малчин өрх өмнөх оныхоос 0.6 хувь буюу 106, малтай өрх 5.3 хувь буюу 1650 хүнээр өсөв.

Малтай өрхийн 4.0 хувь буюу 804 нь 10 хүртэл, 7.7 хувь буюу 1556 өрх нь 11-30 хүртэл, 6.5 хувь буюу 1329 өрх нь 31-50 хүртэл, 12.6 хувь буюу 2560 өрх нь 51-100 хүртэл, 21.6 хувь буюу 4386 өрх нь 101-200 хүртэл, 30.4 хувь буюу 6187 өрх нь 201-500 хүртэл, 13.6 хувь буюу 2757 өрх нь 501-999 хүртэл, 3.8 хувь буюу 768 өрх нь 1000-аас дээш малтай байна.

Нийт малчдын 55.2 хувь эрэгтэй, 44.8 хувь нь эмэгтэй байна.

Мянгат малчин 768 үүнээс хоёр мянгат малчин 14 байгаа нь өмнөх оноос мянгат малчин 85, хоёр мянгат малчин 1-ээр тус тус өссөн байна.

Жилийн эцэст 376 гахай, 302 шувуу, 2396 цаа, 110 бүл зөгий тоологдов. Өмнөх оноос гахай 98,  шувуу цаа буга 167 толгойгоор өсч, шувуу 214 толгой, зөгий 23 бүлээр буурав.

Аймгийн хэмжээнд 2018 онд оны эхний хээлтэгчийн 79.4 хувь буюу 1874630 эх мал төллөснөөс 1876281 төл гарсан байна. Гарсан төлийн 95.8 хувь буюу 1797337 төл бойжиж байна.

Оны эхний малын 1.4 хувь буюу 73932 толгой мал хорогдсон нь өмнөх оны мөн үеэс  63.1 хувь буюу 126344 толгойгоор буурсан байна.

Нийт хорогдлын 0.02 хувийг тэмээ, 4.2 хувийг адуу, 14.3 хувийг үхэр, 46.4 хувийг хонь, 35.0 хувийг ямааны хорогдол эзэлж байна.

Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд 2018 онд үр тариа 16060.0 га-д тариалалт хийснээс 15785.0 га-с 25717.9 тн, улаан буудай 15696.0 га-д тариалалт хийснээс 15555.0 га-с 25404.4 тн, төмс 291.6 га- д тариалалт хийснээс тариалсан талбайн 90.7 хувь буюу 264.6 га-с 2595.0 тн, хүнсний ногоо 202.7 га-д тариалалт хийснээс тариалсан талбайн 92.2 хувь буюу 186.9 га-с 1817.7 тн ургац тус тус хураан авсан байна. 

Аймгийн хэмжээнд 2018 онд өвс бэлтгэх албан даалгаврын 97.4 хувь буюу 209367.5 тн өвс, 61.8 хувь буюу 226.2 тн гар тэжээл бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80730.5 тн-оор их өвс бэлтгэсэн байна. 

 


Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 10-р сарын 16-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг  6500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  65000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017

 Хүн ам-2016