Мал тооллогын урьдчилсан дүнгээр 5709892 толгой мал тоолуулсныг хэлтсийн дарга Б. Базардамбуу, ахлах мэргэжилтэн Т. Алтанцэцэг нар Хөвсгөлийн өнгө сайтад мэдээллээ.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 28. 07 цаг 50 минут

Хөвсгөл аймгийн хөдөлмөрч малчид, ард, иргэд мал сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлж 6 жилийн дараа мал сүргийн тоогоор улсад дахин тэргүүллээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 5709892 толгой мал тоолуулсан байна. Аймагтаа мал сүргийнхээ тоогоор Цагаан-Уул сум 456977 толгой мал тоолуулж тэргүүлсэн бол Бүрэнтогтох сум 420683 толгой мал тоолуулж хоёрт, Арбулаг сум 379068 толгой мал тоолуулж гуравт оржээ. Мал сүргээ таван төрөл дээр нь 13 сум өсгөсөн бөгөөд Мөрөн, Цагааннуур сумын мал хамгийн их өссөн гэдгийг Хөвсгөл аймгийн Статисикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу, ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг нар мэдээллээ. Тус аймаг 2012 он хүртэл мал сүргийн тоо толгойгоор улсад 10-аад жил тэргүүлж байсан юм. 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 5-р сарын 20-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 13000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1490
  Бензин, А-92 1580
  Дизелийн түлш 2240
  Ноолуур  53000
  Боодол өвс /20-25 кг/ 13000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа -2017

 

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017