12 сарын 10-ны өдөр "Олон улсын Хүний эрхийн өдөр" 64 дэх жилтэйгээ золгож байна.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 10. 06 цаг 10 минут

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 64 дэх жилтэйгээ золгож байна. ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ:   

Тунхаглал батлагдсан түүхээс:

1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан.

Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа  Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан.

Энэ үүргээ Комисс нэг жилийн дотор гүйцэтгэсэн. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол нь хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ.

Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ.


Сэтгэгдэл бичих
         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 6-р сарын 20-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг  8500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2200
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 2040
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  90000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2017

Хөдөө аж ахуй -2017

/Аж үйлдвэр, үйлчилгээний салбар- 2017

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй-2016

Аж үйлдвэр-2016

 Хүн ам-2016