ХӨВСГӨЛ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСЭЭС БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 27. 09 цаг 44 минут

Хөвсгөл аймгийн 126 багийн Засаг дарга нарт албан ёсны Статистикийн мэдээ тайланг үнэн зөв бодит гаргах, багийн дарга нарыг чадавхижуулах, МУ-ын Статистикийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг сурталчилж, Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс баталсан сумдын Статистикийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх журам болон Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт болон шинээр нэмэгдсэн оршин суугаа бүртгэлийн үзүүлэлтийг хүн бүрээр хэрхэн засварлахыг танилцуулж, Статистикийн үйл ажиллагааг амжилттай явуулахад анхаарах, анхдагч тайлан мэдээг хэрхэн бүрдүүлэх тухай сургалт зохион байгуулж, заавар  зөвлөгөө өгч ажиллаа. Мөн хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт, шинээр нэмэгдсэн оршин суугаа бүртгэлийн үзүүлэлт, мөн шинээр төрсөн болон нас барсан иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн датагаас шууд татагддаг болсон, мөн сумдын улсын бүртгэгч нартай хамтарч албан ёсоор шилжин ирсэн болон шилжиж явсан иргэдийн мэдээллийг тулгалт хийн ажиллаа. Энэ жил нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа явагдахтай холбоотой бэлтгэл ажлыг ханган ажиллаа. Багийн Засаг  дарга нарт “ХАӨМС-н баяжилтыг идэвхтэй сайн хийх, нас дэвшсэн алдааг тухай бүрт нь засварлах, Мал аж ахуй газар тариалангийн мэдээ тайлан гаргах арга аргачилал, шинээр баталсан сумдын статистикийн үйл ажиллагааг үнэлэх дүгнэх журмыг танилцуулж, www.1212.mn мэдээллийн нэгдсэн санг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулж ажиллав. 

 


Сэтгэгдэл бичих
            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 12-р сарын 05-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг  6500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 60000
  Бензин, А-80 1935
  Бензин, А-92 2095
  Дизелийн түлш 2450