2018 оны 10 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгаар хэлтсийн мэргэжилтэн Р.Отгонцэцэг мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 16. 08 цаг 23 минут

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 2419 эх амаржиж, 2418 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 91 тохиолдол буюу 3.9 хувь, төрсөн хүүхэд 87 тохиолдол буюу 3.7 хувиар тус тус өссөн байна.

Нас баралтын 658 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 тохиолдол буюу 0.4 хувиар өссөн байна. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан тохиолдол нь 123 буюу 18.6 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн нас баралтын 103 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 оны эхний 10 сарын нас баралттай харьцуулахад 1 тохиолдол буюу 0.9 хувиар өссөн, харин хорт хавдарын нас баралт 123 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 25 тохиолдол буюу 3.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

       Нялхасын эндэгдэл 2018 оны эхний 10 сарын байдлаар 40 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 оны мөн үеийнхээс 15 тохиолдол буюу 2.7 хувиар буурсан байна.

2018 оны эхний 10 сарын байдлаар 1933 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 718 тохиолдол буюу 59.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

       Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 1355 тохиолдол буюу 70.0 хувийг БЗХӨ эзлэж байна.

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 686 гэмт хэрэг, 377 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 25 буюу 3.8 хувиар өссөн, хэрэгт холбогдогч 43 хүн буюу 10.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 65, бүлэглэн үйлдсэн 23, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн 27, эмэгтэй хүн оролцсон 32 тохиолдол бүртгэгдсэн байна.

            Гэмт хэргийн улмаас хохирсон 698 иргэн байгаа нь 2017 оны мөн үеэс 78 хүн буюу 12.6 хувиар өссөн  байна. Гэмт хэргийн хохирогчдын 31 хүн нь нас барж, 190 хүн нь гэмтсэн байна. Нас барсан хүн 2017 оны мөн үед 50 хүн байсан бол энэ жил 19 хүн буюу 38.0 хувь, гэмтсэн хүн 251 хүн байснаас 61 хүнээр буюу 24.3 хувиар тус тус буурсан байна.

2018 оны эхний 10 сарын байдлаар 245 хүн баривчлагдаж, 1193 хүн эрүүлжүүлэгдэн, 12611 хүнд 480695.0 төгрөгний торгууль ноогдуулсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2018 оны 10 сарын эцэст 1595 иргэн байгаагийн 814 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 629 иргэн буюу 65.1 хувиар, эмэгтэйчүүд 285 иргэн буюу 53.8 хувиар тус тус өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 70.7 хувийг бүрэн дунд, 11.9 хувийг дипломын болон бакалаврын, 7.0 хувийг суурь, 3.8 хувийг бага, 2.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.1 хувийг боловсролгүй, 1.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, насны бүлгээр авч үзвэл 31.4 хувийг 25-34 насны, 27.3 хувийг 35-44 насны, 20.3 хувийг 15-24 насны, 17.0 хувийг 45-54 насны иргэд эзэлж байна. 

Ажлын байрны захиалга 2018 оны 10 сарын эцсийн байдлаар 1189 бүртгэгдсэн байна. Ажилд зуучлагдан орсон 1036 иргэнээс 556 нь эмэгтэй байна.

2018 оны эхний 10 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 86.2 тэрбум, зарлага 80.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 13.1 хувь, зарлага 15.7 хувиар тус тус өссөн байна. Аймгийн татварын орлого 13.1 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна.

2018 оны эхний 10 сарын байдлаар аймгийн төсвийн өр 1.1 тэрбум төгрөг, авлага 5.4 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс өр 2 дахин, авлага 10.2 хувиар тус тус өссөн байна.

       Аж үйлдвэрийн газрууд 2018 оны 10 сарын байдлаар 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 17.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 96.2 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 81.4 хувиар тус тус өссөн байна.

 


Сэтгэгдэл бичих
            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг  6500
  Элсэн чихэр, кг 1800
  Цагаан будаа, кг 2200
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 60000
  Бензин, А-80 1935
  Бензин, А-92 1995
  Дизелийн түлш 2450