2018 оны 8 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгаар хэлтсийн мэргэжилтэн Б. Чимэд мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 09 сар 14. 08 цаг 54 минут

        Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар 1952 эх амаржиж 1949 õ¿¿õýä àìüä òºðñºí íü ºíãºðñºí îíû ìºí ¿åэс төрөлт 90 тохиолдол буюу 4.8 хувиар, төрсөн хүүхэд 87  тохиолдол буюу 4.6 хувиар тус тус өссөн байна. Нас баралтын 537 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдолоор буюу 5.0 хувиар өссөн байна.

        Нийт нас баралтын 96 тохиолдол буюу 7.8 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 5.6 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралтын 87 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 өмнөх үетэй харьцуулахад 8  тохиолдолоор өссөн байна. Хорт хавдрын нас баралт 104 бүртгэгдэж 2017 оны мөн үетэй харьцуулахад 15 тохиолдолоор буурсан үзүүлэлттэй байна.

          Нялхсийн эндэгдэл 2018 оны эхний 8 сард 35 бүртгэгдсэн нь 2017 оны мөн үеийнхээс 9 тохиолдол буюу 9.5 хувиар буурсан байна. 

     Аймгийн хэмжээнд 2018 оны 8 сарын байдлаар 1544 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 523  тохиолдол буюу 51.2 хувиар өссөн байна.

         Нийт халдвар өвчний дотор гоноккокт халдвар 517, тэмбүү 402,  салхин цэцэг 206 тохиолдол бүртгэгдсэн байна.

       Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар 577 гэмт хэрэг, 287 хүн гэмт хэрэгт холбогдогсод гэж бүртгэгдсэн нь өмнөх оны мөн  үетэй харьцуулахад гэмт хэрэг 84 тохиолдол буюу 17.0 хувиар өссөн, гэмт хэрэгт холбогдогсод 92 тохиолдол  буюу 18.2 хувиар буурсан байна. 

               Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 56, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 23 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад  согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 53 буюу 51.3  хувь, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 5 тохиолдол буюу 17.9 хувиар тус тус буурсан байна.

    Гэмт хэргийн улмаас 2018 оны эхний 8 сарын байдлаар нас баралт  23 тохиолдол гарсан байна. Гэмтсэн хүний 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 80 тохиолдол буюу 39.4 хувиар буурсан байна.

      Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2018 оны 8 сарын эцэст 274 иргэн байгаагийн 171 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 855 иргэн буюу 75.7 хувиар, эмэгтэйчүүд 414 иргэн буюу 70.8 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 57.0 хувийг бүрэн дунд, 31.4 хувийг дипломын болон бакалаврын, 3.6 хувийг суурь, 2.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, насны бүлгээр авч үзвэл 33.9 хувийг 25-34 насны, 29.9 хувийг 15-24 насны, 19.0 хувийг 35-44 насны, 13.5 хувийг 45-54 насны иргэд эзэлж байна.

     Ажлын байрны захиалга 2018 оны 8 сарын эцсийн байдлаар 114 бүртгэгдэгдсэн байна. Ажилд зуучлагдан орсон 103 иргэнээс 48 нь эмэгтэй байна.

       2018 оны эхний 8 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 67.3 тэрбум, зарлага 61.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 11.2 хувь, зарлага 16.4 хувиар тус тус өссөн байна. Аймгийн татварын орлого 10.1 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар буурсан байна.

       Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 8 дугаар сард 13990.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 627.1 (4.3%) сая төгрөгөөр буурсан байна.

     Аж үйлдвэрийн газрууд 2018 оны 8 сарын байдлаар 10.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 10.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 20.2 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 41.8 хувиар тус тус өссөн байна.

      Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар үр тариа 16060.0 га-д тариалалт хийснээс улаан буудай 15696.0 га-д, төмс 291.6 га- д тариалалт хийснээс тариалсан талбайн 18.2 хувь буюу 61.1 га-аас 200.5 тн, хүнсний ногоо 202.7 га-д тариалалт хийснээс 18.3 хувь буюу 38.8.га-аас 77.4 тн ургац тус тус хураан авсан байна. 

     Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар өвс бэлтгэх албан даалгаврын 11.5 хувь буюу 24680.4 тн өвс, 4.8 хувь буюу 17.5 тн гар тэжээл бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1652.9 тн-оор их өвс бэлтгэсэн байна.


Сэтгэгдэл бичих
            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 12-р сарын 05-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг  6500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 60000
  Бензин, А-80 1935
  Бензин, А-92 2095
  Дизелийн түлш 2450