2018 оны 7 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 08 сар 15. 09 цаг 38 минут

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар 1701 эх амаржиж 1698 õ¿¿õýä àìüä òºðñºí íü ºíãºðñºí îíû ìºí ¿åэс төрөлт 85 тохиолдол буюу 5.2 хувиар, төрсөн хүүхэд 82 тохиолдол буюу 5.0 хувиар тус тус өссөн байна. 

Нас баралтын 464 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдолоор буюу 6.4 хувиар өссөн байна. Нийт нас баралтын 84 тохиолдол буюу 7.6 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 32.1 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралтын 66 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 өмнөх үетэй харьцуулахад 1  тохиолдолоор өссөн байна. Хорт хавдрын нас баралт 88 бүртгэгдэж 2017 оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдолоор буурсан үзүүлэлттэй байна. Нялхсийн эндэгдэл 2018 оны эхний 7 сард 27 бүртгэгдсэн нь 2017 оны мөн үеийнхээс 7 тохиолдол буюу 9.4 хувиар буурсан байна. 

Аймгийн хэмжээнд 2018 оны 7 сарын байдлаар 1357 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 409  тохиолдол буюу 43.1 хувиар өссөн байна. Нийт халдвар өвчний дотор гоноккокт халдвар 421, тэмбүү 366,  салхин цэцэг 204 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар 519 гэмт хэрэг, 236 хүн гэмт хэрэгт холбогдогсод гэж бүртгэгдсэн нь өмнөх оны мөн  үетэй харьцуулахад гэмт хэрэг 116 тохиолдол буюу 28.8 хувиар өссөн, гэмт хэрэгт холбогдогсод 92 тохиолдол  буюу 28.0 хувиар буурсан байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 47, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 15 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад  согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 62 буюу 56.9  хувь, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 13 тохиолдол буюу 46.4 хувиар тус тус буурсан байна. 

Гэмт хэргийн улмаас 2018 оны эхний 7 сарын байдлаар нас баралт  25 тохиолдол гарсан байна. Гэмтсэн хүний 104 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 71 тохиолдол буюу 40.6 хувиар буурсан байна. 2018 оны эхний 7 сарын байдлаар 177 хүн баривчлагдаж, 819  хүн эрүүлжүүлэгдэн, 8528 хүнд 346090.0  төгрөгний торгууль ноогдуулсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2018 оны 7 сарын эцэст 894 иргэн байгаагийн 500 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 245 иргэн буюу 21.5 хувиар, эмэгтэйчүүд 75 иргэн буюу 13.0 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 67.7 хувийг бүрэн дунд, 15.5 хувийг дипломын болон бакалаврын, 5.3 хувийг суурь, 4.5 хувийг техникийн болон мэргэжлийн, 3.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 0.2 хувийг магистр, түүнээс дээш боловсролтой, насны бүлгээр авч үзвэл 31.9 хувийг 25-34 насны, 21.1 хувийг 45-54 насны, 20.7 хувийг 35-44 насны, 15.9 хувийг 15-24 насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2018 оны 7 сарын эцсийн байдлаар 114 бүртгэгдэгдсэн байна. Ажилд зуучлагдан орсон 97 иргэнээс 45 нь эмэгтэй байна. 

2018 оны эхний 7 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 62.9 тэрбум, зарлага 56.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 11 хувь, зарлага 7 хувиар тус тус өссөн байна. Аймгийн татварын орлого 9.3 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурсан байна. 2018 оны эхний 7 сарын байдлаар аймгийн төсвийн өр 626.0 сая төгрөг, авлага 4.8 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс өр 50 хувиар, авлага 3 дахин өссөн байна. Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 7 дугаар сард 12636.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 331.3 (2.6%) сая төгрөгөөр буурсан байна. 

Аж үйлдвэрийн газрууд 2018 оны 7 сарын байдлаар 8.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 9.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 76 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 72 хувиар тус тус өссөн байна. 

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар үр тариа 16060.0 га-д тариалалт хийснээс улаан буудай 15696.0 га-д, төмс 291.6 га- д, хүнсний ногоо 202.7 га-д тариалалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 168 га-аар их талбайд тариалалт хийсэн байна.  


Сэтгэгдэл бичих
            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг  6000
  Элсэн чихэр, кг 1700
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1800
  Ноолуур, кг 60000
  Бензин, А-80 1840
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2310