Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 06 сар 27. 04 цаг 51 минут

2017 оны жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээгээр 19996 малтай өрх, үүнээс 16657 малчин өрхөд 31239 малчид байна. Малчин өрх өмнөх оныхоос 9.1 хувь буюу 1390, малчид 4.0 хувь буюу 1199 хүнээр өсөв. Хөвсгөл аймаг мал тооллогын дүнгээр 2017 онд бүгд 5297807, үүнээс тэмээ 2201, адуу 240321, үхэр 461287, хонь 2597457, ямаа 1996541 мал тоолуулав. 2016 оноос бүх мал 4.1 хувь буюу 208421, тэмээ 5.1 хувь буюу 107, адуу 7.6 хувь буюу 16924, үхэр 5.6 хувь буюу 24642, хонь 4.3 хувь буюу 108162, ямаа 3.0 хувь буюу 58589 толгойгоор тус тус өссөн байна. Бүх малаа 19 сум, таван төрөл дээр нь 12 сум малаа өсгөв. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо нь бод малын хувьд үржлийн нормоор байгаа боловч бог малын нэг хээлтүүлэгчид 25-30 хээлтэгч ноогдох ёстой байхад одоо аймгийн дунджаар 87 эм хонь, 82 эм ямаа ногдож, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо алдагдсан хэвээр байна. Энэ байдал эх малын сувайралт, нэмэгдүүлэхэд нөлөөлж, мал өсгөх багагүй нөөц бололцоог алдаж байна. Сүүлийн жилүүдэд бог малын 1 хээлтүүлэгчид ноогдох хээлтэгчийн тоо 2-3 дахин нэмэгджээ.


Сэтгэгдэл бичих
            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 9-р сарын 19-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг  6000
  Элсэн чихэр, кг 1800
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 60000
  Бензин, А-80 1780
  Бензин, А-92 1960
  Дизелийн түлш 2220