Аймгийн 2018 оны 4 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 16. 11 цаг 47 минут

         Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 4 сарын байдлаар 948 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 78 тохиолдол  буюу  8.9 хувиар өссөн байна. 

        Нас баралтын 254 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдолоор буюу 1.6 хувиар өссөн байна. Нийт нас баралтын 46 тохиолдол буюу 18.1 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 5.5 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралтын 35 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 6 тохиолдлоор өссөн, хорт хавдрын нас баралт 44 бүртгэгдэж 2017 оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдолоор буурсан үзүүлэлттэй байна.

        Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2018 оны 4 сарын эцэст 497 иргэн байгаагийн 277 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 126 иргэн буюу 33.9 хувиар өсч, эмэгтэйчүүд 24 иргэн буюу 7.9 хувиар буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 46.1 хувийг бүрэн дунд, 31.2 хувийг дипломын болон бакалаврын, 9.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.8 хувийг тусгай мэргэжлийн дунд, 3.4 хувийг суурь, 2.2 хувийг бага, 1.2 хувийг магистр, түүнээс дээш боловсролтой, насны бүлгээр авч үзвэл 43.3 хувийг 25-34 насны, 22.7 хувийг 15-24 насны, 17.3 хувийг 35-44 насны, 12.5 хувийг 45-54 насны иргэд эзэлж байна. 

     Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 4 сард оны эхний төллөх насны 2362142 хээлтэгчийн 47.2 хувь буюу 1114868 толгой эх мал төллөсөн байна. Энэ нь ноднингийн мөн үеэс 0.3 хувь буюу 3357 эх малаар илүү байна. Эм хонины 53.6 хувь, эм ямааны 44.9 хувь, ингэний 21.5 хувь, үнээний 26.2 хувь, гүүний 19.4 хувь төллөжээ.

    Гарсан төлийн 98.4 хувь буюу 1097295 төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.3 хувь буюу 25070 төлөөр нэмэгдсэн байна. Оны эхний хээлтэгч Цэцэрлэг суманд 85.2 хувь, Цагаан-Уул суманд 77.2 хувь, Баянзүрх суманд 73.0 хувь, Мөрөн суманд 65.8 хувь төллөсөн бол Улаан-Уул суманд дөнгөж 8.3 хувь, Ханх суманд 8.5 хувь, Цагааннуур суманд 18.5 хувь нь төллөсөн байна.


Сэтгэгдэл бичих
            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 5-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг  6000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 104000
  Бензин, А-80 1670
  Бензин, А-92 1850
  Дизелийн түлш 2080

 

                   СУДАЛГАА
 
       Ажил эрхлэлт-2016    
      Хөдөө аж ахуй-2016    
    Аж үйлдвэр-2016    
      Хүн ам-2016