2018 оны 2 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгаар хэлтсийн ахлах мэргэжилтэн Т. Алтанцэцэг мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 16. 16 цаг 24 минут

Эрүүл мэнд

              Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 2 сарын байдлаар 465 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 86 тохиолдол буюу 22.4 хувиар өссөн байна.

            Нас баралтын 120 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 оны мөн үетэй харьцуулахад  2 тохиолдлоор өссөн  байна. Нийт нас баралтын 16.7 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 30 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралтын 14 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 1 тохиолдлоор өссөн, хорт хавдрын нас баралт 21 тохиолдол бүртгэгдэж 2017 оны мөн үетэй харьцуулахад   8 тохиолдлоор буурсан  үзүүлэлттэй байна.

           Нялхасын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 6 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 оны мөн үеийнхээс 8 тохиолдол буюу 57.1 хувиар буурсан байна.

          Аймгийн  хэмжээнд 2018 оны 2 сарын байдлаар 225 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2017 оны мөн үеэс 47 тохиолдлоор  өссөн  байна.

Нийт халдварт өвчний дотор БЗХӨ-ны 225 тохиолдлоос тэмбүү 96, трихоманиозын 49 тохиолдол гарсан байна.

ГЭМТ ХЭРЭГ

            2018 оны эхний 02 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 163 гэмт хэрэг, 32 гэмт хэрэгт холбогдогсод бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 37 тохиолдол буюу 29.4  хувь өссөн, гэмт хэрэгт холбогдогсод 87  буюу 73.1 хувиар тус тус буурсан  байна.

          Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тохиолдол 5, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 2 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 31 буюу 86.1 хувь, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо  16 тохиолдолоор тус тус буурсан үзүүлэлттэй байна.

          Гэмт хэргийн улмаас 2018 оны эхний 02 сарын байдлаар нас баралт 10 тохиолдол гарсан байна. Гэмтсэн хүний 28 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 2017 оны мөн үеэс 19  тохиолдолоор буурсан  үзүүлэлттэй байна.

         2018 оны 02 сарын байдлаар 2455 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 324 тохиолдол буюу 11.7 хувиар буурсан  байна. Мөн энэ онд 51 хүн баривчлагдаж, 211 хүн эрүүлжүүлэгдэн, 2377 иргэнийг  торгож  9404.0  мянган төгрөгний торгууль ноогдуулсан байна.

 НЭГДСЭН ТӨСӨВ

           2018 оны эхний 2 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 15.3 тэрбум, зарлага 12.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 9.4 хувь, зарлага 9.2 хувиар тус тус буурсан байна. Аймгийн татварын орлого 1.9 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн байна.

            2018 оны эхний 2 сарын байдлаар аймгийн төсвийн өр 263.2 сая төгрөг, авлага 4.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс өр 23.4 хувиар буурч, авлага 37 дахин өссөн байна.

 АЖ ҮЙЛДВЭР

            Àæ ¿éëäâýðèéí ãàçðóóä 2018 îíû эхний 2 сарын байдлаар 2.9 тэрбум òºãðºãèéí á¿òýýãäýõ¿¿í ¿éëäâýðëýæ, 2.5 тэрбум òºãðºãèéí á¿òýýãäýõ¿¿í áîðëóóëàâ. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 3 дахин, бүтээгдэхүүний борлуулалт 56.2 хувиар тус тус өссөн байна.

    ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

           Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2018 оны 2 сарын эцэст 515 иргэн байгаагийн 250 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 492 иргэн буюу 51.1 хувиар, эмэгтэйчүүд 206 иргэн буюу 40.0 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 61.9 хувийг бүрэн дунд, 21.7 хувийг дипломын болон бакалаврын, 5.8 хувийг суурь, 3.5 хувийг техникийн болон мэргэжлийн, 3.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 0.2 хувийг магистр, докторын боловсролтой, насны бүлгээр авч үзвэл 36.1 хувийг 25-34 насны, 21.5 хувийг 35-44 насны, 21.2 хувийг 15-24 насны, 17.7 хувийг 45-54 насны иргэд эзэлж байна.  

          Ажлын байрны захиалга 2018 оны 2 сарын эцсийн байдлаар 18 бүртгэгдэгдсэн байна. Ажилд зуучлагдан орсон 13 иргэнээс 5 нь эмэгтэй байна. 

НИЙГМИЙН ДААТГАЛ

         Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны 2 дугаар сард 3250.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.4 (2.8%) тэрбум төгрөгөөр өслөө.

 МӨНГӨН ЗЭЭЛ

        Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 184.6 тэрбум төгрөг болж,өмнөх сараас 3.3 (1.8%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 24.9 (15.5%) тэрбум төгрөгөөс тус тус өсчээ.

       Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 2 дугаар сард 3.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 0.1(1.6%) тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үеэс  0.1(0.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдэлийн 2.0 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны түвшинд байна.

      ХӨДӨӨ АЖ АХУЙ

       Том малын зүй бусын хорогдол 2018 оны 2 дүгээр сард аймгийн хэмжээнд 11677 болж, өмнөх оны мөн үеэс 16180 толгой буюу 58.1 хувиар буурсан байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 1, адуу 440, үхэр 1139, хонь 4877, ямаа 5220 толгой байна.

       Нийт хорогдлын 41.8 хувийг хонь, 44,7 хувийг ямаа эзэлж байна. Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал байхгүй байна.

       Хамгийн их хорогдолтой Тосонцэнгэл 2069, Галт 2040, Шинэ-Идэр 2023, Жаргалант 1981 толгой мал тус тус хорогдсон нь нийт хорогдлын 69.5 хувийг эзэлж байна.

 


Сэтгэгдэл бичих
            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  
  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 4-р сарын 25-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг  5500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 100000
  Бензин, А-80 1670
  Бензин, А-92 1850
  Дизелийн түлш 2080

 

                   СУДАЛГАА
 
       Ажил эрхлэлт-2016    
      Хөдөө аж ахуй-2016    
    Аж үйлдвэр-2016    
      Хүн ам-2016