Хөвсгөл аймгийн 2017 оны 11-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 20. 16 цаг 06 минут

2017 оны эхний 11 сарын байдлаар аймгийн төсвийн өр 464.6 сая төгрөг, авлага 4837.0 сая төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс өр 13.9 хувиар буурч, авлага 33 дахин өссөн байна.

Аж үйлдвэр

            Àæ ¿éëäâýðèéí ãàçðóóä 2017 îíû эхний 11 сарын байдлаар 11.5 тэрбум òºãðºãèéí á¿òýýãäýõ¿¿í ¿éëäâýðëýæ, 11.7 тэрбум òºãðºãèéí á¿òýýãäýõ¿¿í áîðëóóëàâ. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 12.2 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 15.2 хувиар тус тус буурсан байна.       

 Нийгмийн даатгал

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний 11 дугаар сард 20577.7 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 2187.7 (11.9%) тэрбум төгрөгөөр өслөө.

պ人 àæ àõóé

            Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд 2017 онд үр тариа 15892.0 га-д тариалалт хийснээс 11582.0 га-с 7200.9 тн, улаан буудай 11421.0 га-с 7128.9 тн, төмс 336.3 га- д тариалалт хийснээс тариалсан талбайн 98.7 хувь буюу 331.8 га-с 2772.0 тн, хүнсний ногоо 212.5 га-д тариалалт хийснээс тариалсан талбайн 97.1 хувь буюу 206.4 га-с 1834.6 тн ургац тус тус хураан авсан байна. 

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар өвс бэлтгэх албан даалгаврын 70.7 хувь буюу 128637.0 тн өвс, 52.7 хувь буюу 190.9 тн гар тэжээл бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80648.0 тн-оор бага өвс бэлтгэсэн байна. 

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2017 оны 11 сарын байдлаар 2543 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 166 тохиолдол буюу 5.4 хувь, 2549 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оныхоос 25 тохиолдол буюу 5.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Нас баралтын 720 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 21.9 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 29.2 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралтын 80 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 8 тохиолдол өссөн, хорт хавдрын нас баралт 168 тохиолдол бүртгэгдэж өмнөх оноос 15 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. 

Нялхасын эндэгдэл 2017 оны эхний 11 сард 68 тохиолдол бүртгэгдсэн нь 2016 оны мөн үеийнхээс 8 тохиолдол буюу 10.8 хувиар өссөн байна. Нялхасын эндэгдлийн 50,0 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.

Аймгийн  хэмжээнд 2017 оны 11 сарын байдлаар 1389 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2016 оны мөн үеэс 629 тохиолдлоор буюу 28,5 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөс БЗХӨ-36.5 хувь, сүрьеэ-5.5 хувь, вирус гепатит 0.7 хувийг эзэлж байна. 

Нийт халдварт өвчний дотор БЗХӨ-ний 670 тохиолдлоос заг хүйтэн 321, тэмбүү 263, трихоманиозын 86 тохиолдол гарсан байна.

ГЭМТ ХЭРЭГ

            2017 оны эхний 11 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 736 гэмт хэрэг, 697 гэмт хэрэгт холбогдогсод бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 60 тохиолдол буюу 8.9 хувь, гэмт хэрэгт холбогдогсод 68  буюу 14.9 хувиар тус тус буурсан байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тохиолдол 126, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 35, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг 22 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 62 буюу 32.8 хувь, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 5 тохиолдолоор, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн хэрэг 2 тохиолдолоор тус тус буурсан үзүүлэлттэй байна.

            Гэмт хэргийн улмаас 2017 оны эхний 11 сарын байдлаар нас баралт 58 тохиолдол гарсан байна. Гэмтсэн хүний 270 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 2016 оны мөн үеэс 30 тохиолдолоор өссөн үзүүлэлттэй байна.

2017 оны 11 сарын байдлаар 12385 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 1989 тохиолдол буюу 22,1хувиар багассан байна. Мөн энэ онд 148 хүн баривчлагдаж, 1874 хүн эрүүлжүүлэгдэн, 12017 иргэнийг  торгож , 473585,9 мянган төгрөгний торгууль ноогдуулсан байна. 

 

    

 


Сэтгэгдэл бичих
            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 9-р сарын 19-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг  6000
  Элсэн чихэр, кг 1800
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 60000
  Бензин, А-80 1780
  Бензин, А-92 1960
  Дизелийн түлш 2220