Хөвсгөл аймгийн 2017 оны 8-р сарын "Нийгэм,эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 15. 17 цаг 53 минут

         Аж үйлдвэр

            Àæ ¿éëäâýðèéí ãàçðóóä 2017 îíû эхний 8 сарын байдлаар 8.5 тэрбум òºãðºãèéí á¿òýýãäýõ¿¿í ¿éëäâýðëýæ, 7.5 тэрбум òºãðºãèéí á¿òýýãäýõ¿¿í áîðëóóëàâ. 2016 оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн 28.7 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 2.7 хувиар тус тус өссөн.

        Нийгмийн даатгал

             Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 2017 оны эхний 8 дугаар сарын  байдлаар 14617.7  сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2174.2 сая төгрөг буюу 17.5 хувиар өссөн байна.

         Хэрэглээний үнэ                                                                                                                  

           Хэрэглээний бараа үйлчилгээний үнийн ерөнхий индекс 2017 оны 8 дугаар сард өмнөх сарынхаас өсөлтгүй, өмнөх оны жилийн эцсээс 2.1, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар тус тус өссөн байна.

         Ургац хураалт

            2017 онд аймгийн хэмжээнд 16440.8 га-д тариалалт хийсэн байна. Үүнээс улаан буудай 500 га-с 250 тн, төмс 5.3 га-с 53 тн, хүнсний ногоо 5.2 га-с 43 тн ургац тус тус хураан авсан байна. 

         Хадлан бэлтгэл

            Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар албан даалгаврын 12.7 хувь буюу 23027.5 тн өвс бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 75.5 хувь буюу 70893.2 тн –оор бага байна.

        Төрөлт

            Аймгийн хэмжээнд  2017  оны эхний 8 сарын байдлаар 1862  эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад 148 тохиолдол буюу 7.9%-иар буурсан байна.

        Нялхасын эндэгдэл

            Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар нялхасын эндэгдлийн 44 тохиолдол бүртгэгдсэн нь 2016 оны мөн үеэс 19 тохиолдлоор буурч,  1000 амьд төрөлтөнд 23,6 ногдож байна.

        Нас баралт

             2017 оны эхний 8 сарын байдлаар 511 тохиолдол  бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс  36 тохиолдлоор буурсан байна.  Нийт нас баралтын 17.8 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 25,3 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Амбулаторид нийт 252071 үзлэг хийгдсэнээс 26,2 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг,  49.4 хувийг өвчний учир амбулаторид, 12,4 хувийг идэвхитэй хяналтын үзлэг, 9,0 хувийг гэрийн идэвхитэй үзлэг, 3,1 хувийг гэрийн дуудлагын үзлэг эзэлж байна.

 

        Бэлгийн замын халдварт өвчин    

 Нийт халдварт өвчний дотор БЗХӨ-ний эзлэх хувь 60.8%  /621/ тохиолдол байгаа ба өнгөрсөн оны мөн үед 34.1%  /587/ тохиолдол бүртгэгдсэн байна.

       Гэмт хэрэг

          2017 оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 493 гэмт хэрэг, 351 гэмт хэрэгт холбогдогсод бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 18 тохиолдол буюу 3.6 хувь, гэмт хэрэгт холбогдогсод 73 буюу 14.3 хувиар тус тус буурсан байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тохиолдол 111, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 28, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг 15 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 23 буюу 20.7 хувь, буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 2017 оны эхний 8 сарын байдлаар нас баралт 35 тохиолдол гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11 тохиолдол буюу 29.4 хувь өссөн, гэмтсэн хүний 203 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 2016 оны мөн үеэс 20 тохиолдол буюу 9.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2017 оны 8 сарын байдлаар 8661 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 1847 тохиолдол буюу 21.3 хувиар өссөн байна. Мөн энэ онд 87 хүн баривчлагдаж, 1424 хүн эрүүлжүүлэгдэн, 8355 иргэнийг  торгож  310000.6 мянган төгрөгний торгууль ноогдуулсан байна.

                                                                       

 

 

 


Сэтгэгдэл бичих
            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  
 

  

 

 

        7 хоногийн үнийн мэдээ
2017.11.15-ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг   1300
  Элсэн чихэр   кг   2200
  Цагаан будаа   кг   2300
  Шингэн сүү   литр   1500
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1570
  Бензин Ай-92   литр   1780
  Дизель түлш   литр   1840
  Цагаан ноолуур   кг   46000
  Бор ноолуур   кг   46000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015

                   СУДАЛГАА
 
       Ажил эрхлэлт-2016    
      Хөдөө аж ахуй-2016    
    Аж үйлдвэр-2016    
      Хүн ам-2016    
 

 

  
              инфографик
   2016        
                Таньд хэрэгтэй