БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА


                                       Статистикийн хэлтэс     

           

     Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1960 онд Улсын тоо бүртгэлийн газрыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тоо бүртгэлийн төв газар болгон, НАмын төв хороо, Сайд нарын зөвлөлийн 183-р тогтоолоор аймаг, хотын АДХГЗахиргааны тоо бүртгэлийн товчоод, сумд тоо бүртгэлийн улсын байцаагчийг бий болгон, 1961 онд сумын АДХГЗахиргааны орлогч даргад тоо бүртгэлийн ажлыг хариуцуулсан.

Сайд нарын зөвлөлийн 1964 оны 111-р тогтоолоор Статистикийн товчоо, Сайд нарын зөвлөлийн 1986 оны 147р тогтоолоор аймгийн АДХГЗахиргааны статистикийн хэлтэс, 1997 онд Монгол Улсын Статистикийн тухай хуулийн шинэчлэлт, Засгийн газрын тогтоолоор Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс болсон. Анхны даргаар П. Бүдрагчаа томилогдон ажиллаж байсан бол хамгийн олон жил /17/ даргаар Д. Баасандорж, хамгийн жил /42/ мэргэжилтнээр Н. Даваахүү нар ажиллаж байсан түүхтэй.

Зорилго

Аймгийн хэмжээнд статистикийн үйл ажиллагааг хараат бус бие даасан зарчмаар хэрэгжүүлэн үнэн бодит шуурхай мэдээлэл, судалгаагаар хэрэглэгчдэд үйлчилж статистикийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллана

Статистик - хөгжилд хөтлөгч хүч

Статистикийн хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа гол ажил: 

  • Мал тооллого / жилд 1 удаа /
  • Хүн амын тооллого / жилд 1 удаа /
  • Өрхөд суурилсан нийгэм, эдийн засгийн судалгаа / сар бүр /
  • Ажиллах хүчний судалгаа / сар бүр /
  • Судалгаа шинжилгээний ажлууд /салбар бүрээр /
  •  Албан ёсны статистик мэдээ тайлан / 7 хоног, сар, улирал, жилийн эцэст /
  • Аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулга, эмхэтгэл / сар, улирал, жилийн эцэст /
  • Аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдээр мэдээллийн сан бүрдүүлэх / жил бүр /
  • Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн сан / жил бүр / бүрдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулан хийж байна. 

 

         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 17-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг  8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1750
  Бензин, А-92 1895
  Дизелийн түлш 2400
  Ноолуур  115000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2017

Хөдөө аж ахуй -2017

/Аж үйлдвэр, үйлчилгээний салбар- 2017

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй-2016

Аж үйлдвэр-2016

 Хүн ам-2016