12 сарын 10-ны өдөр "Олон улсын Хүний эрхийн өдөр" 64 дэх жилтэйгээ золгож байна.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 10. 06 цаг 10 минут
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 64 дэх жилтэйгээ золгож байна.
Дэлгэрэнгүй

2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын аймгийн комисс хуралдаж ажлын төлөвлөгөө, удирдамж танилцуулж, сумдын тооллогын комиссд заавар, зөвлөмж хүргүүллээ.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 10. 06 цаг 03 минут
2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын аймгийн комисс хуралдаж ажлын төлөвлөгөө, удирдамж танилцуулж, сумдын тооллогын комиссд заавар, зөвлөмж хүргүүллээ.
Дэлгэрэнгүй

ҮСХ-оос зохион байгуулсан " Статистик мэдээллийн хэрэглээ болон дүн шинжилгээ хийх арга зүй" сэдэвт сургалтанд хэлтсийн мэргэжилтэн С. Сармандах хамрагдлаа.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 08. 10 цаг 11 минут
ҮСХ-оос зохион байгуулсан " Статистик мэдээллийн хэрэглээ болон дүн шинжилгээ хийх арга зүй" сэдэвт сургалтанд хэлтсийн мэргэжилтэн С. Сармандах хамрагдлаа. Сургалт 2018 оны 12 -р сарын 3, 4-ны өдрүүдэд зохион байгуулагдав.
Дэлгэрэнгүй

ҮСХ-оос зохион байгуулсан мэдээллийн технологийн сургалтанд хэлтсийн мэргэжилтэн Р. Отгонцэцэг хамрагдлаа.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 08. 10 цаг 04 минут
“Монгол Улс дахь Мэдээллийн технологийн өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлага” , “Хиймэл оюун ухаан ба ирээдүй” сэдвээр илтгэлүүд тавигдлаа.
Дэлгэрэнгүй

2018 оны жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын нэгдсэн сургалтыг 23 сумын Засаг дарга нарт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 08. 09 цаг 32 минут
2018 оны мал тооллогын сургалтыг 23 сумын Засаг дарга, Мөрөн сумын Засаг даргын орлогч, Мөрөн сумын 14 багийн Засаг дарга нарт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

ХӨВСГӨЛ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСЭЭС АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 27. 09 цаг 54 минут
Аймгийн Татварын хэлтэстэй хамтран Төрийн бус байгууллага болон аж ахуй нэгж байгууллагын захирал, нягтлан бодогч нарт Статистикийн боловсрол, ерөнхий ойлголт, Статистикийн мэдээллийг хаанаас авах бэ? Олон улсын Статистикийн чиг хандлага, Статистикийн мэдээлэгч гэж хэн бэ? Статистикийн байгууллагаас авдаг тайлан мэдээг хэрхэн гаргах бэ? Статистик мэдээний ач холбогдол, мэдээллэгчийн эрх үүрэг, мэдээ тайлан гаргах хугацаа, Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбоотой хууль тогтоомж, тэдгээрийг зөрчөгчдөд хүлээлгэх үүрэг зэргээр мэдээллэл өглөө. Мөн ирсэн аж ахуй нэгж байгууллагад www.khuvsgul.nso.mn сайт болон www.1212.mn мэдээллийн нэгдсэн санг танилцуулсан. Тус арга хэмжээнд нийт 40 аж ахуй нэгж байгууллага хамрагдсан ба тайлан мэдээ өгдөг байгууллагаас гадна шинээр байгууллагдсан аж ахуй нэгжүүдийг хамруулж ажиллаа.
Дэлгэрэнгүй

ХӨВСГӨЛ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСЭЭС НЭЭЛТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 27. 09 цаг 49 минут
Иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бизнесийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан “Статистик хөгжилд хөтлөгч хүч” нээлттэй хаалганы өдөрлөгийг иргэдийн ихээр үйлчлүүлдэг “Шинэ мөрөн” худалдааны төвийн 1 давхарт зохион байгууллаа. Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр салбарынхаа үйл ажиллагаа болон www.1212.mn мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалт, Монгол улсын Статистикийн тухай хууль, албан ёсны мэдээ тайлангийн талаар мэдээлэл хийлээ. 2017 оны жилийн эцсийн болон 2018 оны 3 дугаар улирлын байдлаар нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдээр танилцуулга боршур бэлтгэж нээлттэй хаалганы өдөрт ирсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад тархаасан. Мөн иргэдэд тусгайлан мэдээлэл өгч, www.1212.mn мэдээллийн сангийн “Сонирхолтой Статистик” булангийн “Та Монгол улсын хэд дэх иргэн бэ” хэсгийг сонирхсон иргэдэд өөрсдийн мэдээллийг нь хэвлэж өгч ажиллаа.
Дэлгэрэнгүй

ХӨВСГӨЛ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСЭЭС БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 27. 09 цаг 44 минут
Хөвсгөл аймгийн 126 багийн Засаг дарга нарт албан ёсны Статистикийн мэдээ тайланг үнэн зөв бодит гаргах, багийн дарга нарыг чадавхижуулах, МУ-ын Статистикийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг сурталчилж, Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс баталсан сумдын Статистикийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх журам болон Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт болон шинээр нэмэгдсэн оршин суугаа бүртгэлийн үзүүлэлтийг хүн бүрээр хэрхэн засварлахыг танилцуулж, Статистикийн үйл ажиллагааг амжилттай явуулахад анхаарах, анхдагч тайлан мэдээг хэрхэн бүрдүүлэх тухай сургалт зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч ажиллаа. Мөн хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт, шинээр нэмэгдсэн оршин суугаа бүртгэлийн үзүүлэлт, мөн шинээр төрсөн болон нас барсан иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн датагаас шууд татагддаг болсон, мөн сумдын улсын бүртгэгч нартай хамтарч албан ёсоор шилжин ирсэн болон шилжиж явсан иргэдийн мэдээллийг тулгалт хийн ажиллаа.
Дэлгэрэнгүй

         ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 7-р сарын 31-ний байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 9000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг  8500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1850
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2440
  Ноолуур  80000
  Боодол өвс /20-25 кг/ 6000

 

СУДАЛГАА

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Хөдөө аж ахуй  - 2018

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаа

Ажил эрхлэлт-2016

Хөдөө аж ахуй - 2017

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар -2017

 Хүн ам-2016