Аймгийн нийгэм эдийн засгийн 1 сарын хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 05. 09 цаг 39 минут
2015 оны 2 сарын 16-нд Хөвсгөл аймгийн нийгэм, эдийн засгийн 1-р сарын байдлаар хэвлэлийн бага хурал хийв. Тус хуралд Хөвсгөл ард түмний телевиз оролцлоо.
Дэлгэрэнгүй

Аймгийн Аудитын газраас Сертификат гардууллаа.

Нийтэлсэн: 2015 он 02 сар 06. 14 цаг 33 минут
Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийг Аудитын газраас 2014 онд өөрийн төсвийн байгууллагын санхүүгийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж дотоод хяналт сайтай нь удаа дараагийн аудитаар нотлогдсон байгууллагаар тодруулан 2014 оны 12 сарын 31-нээр дуусгавар болсон санхүүгийн тайланд аудит хийх шаардлагагүй гэж итгэл үзүүлэн Сертификат гардуулсныг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т. Алтанцэцэг болон нягтлан С.Сармандах нар гардаж авлаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсээс аймгийнхаа 3 сая дах иргэний чацуутнууддаа баяр хүргэж мэндчилгээ илгээлээ.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 29. 15 цаг 31 минут
Монгол улс 1988 онд хоёр сая дахь иргэнээ хүлээн авсан. Түүнээс хойш 27 жилийн дараа 3 сая дахь иргэнээ хүлээн авч, өчигдөр зарласан билээ. Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжинтой эн чацуутан 180 хүүхдийг Үндэсний статистикийн хороо бүртгэж аваад байгаа. Үүнээс манай аймгаас 4 чацуутан мэндэлсэн байна. Аймгийн хэмжээнд хамгийн ойрхон төрсөн чацуутнаар Галт сумын 5-р багийн иргэн Б.Түмэнжаргал, Б.Хажидмаа нарын хүү тодорчээ баяр хүргэе.
Дэлгэрэнгүй

2014 оны 12 сарын НЭЗ-ийн танилцуулгаар хэвлэлийн бага хурал хийв.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 14. 15 цаг 08 минут
Статистикийн хэлтсээс 2014 оны 12 сарын Аймгийн нийгэм эдийн засгийн байдлаар танилцуулга мэдээллийг хийлээ.
Дэлгэрэнгүй

2014 оны 12 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга

Нийтэлсэн: 2015 он 01 сар 13. 17 цаг 47 минут
12 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга
Дэлгэрэнгүй

Аймгийн хэмжээнд мал сүргийнхээ тоогоор эхний 5-д жагссан сумдыг нэрлэж байна.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 08. 16 цаг 22 минут
Аймгийн хэмжээнд мал сүргийнхээ тоогоор эхний 5-д жагссан сумдыг нэрлэж байна. мөн хамгийн их малтай, хамгийн бага малтай сумдыг цаа сүргийн тооны хамт оруулав.
Дэлгэрэнгүй

2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүн гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 08. 16 цаг 20 минут
2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүн гарч улсын хэмжээнд 3-р байранд жагслаа. Мөн энэ жилийн тооллогоор цаа сүргийн тоо өмнөх оныхоос өссөн дүн гарчээ.
Дэлгэрэнгүй

ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг Аймгийн Засаг даргын тамгын газрын лавлах утас 70381111 утсанд дээр сууж иргэд, ААНБайгууллагуудын санал хүсэлтийг авч холбогдох албан тушаалтнуудаас хариултыг авч уламжлав

Нийтэлсэн: 2015 он 01 сар 08. 16 цаг 16 минут
2014 оны 10 сарын 24-нд хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг Аймгийн Засаг даргын тамгын газрын лавлах утас 70381111 утсанд дээр сууж иргэд, ААНБайгууллагуудын санал хүсэлтийг авч холбогдох албан тушаалтнуудаас хариултыг авч уламжлав. Мөн энэ үеэр хэлтсийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилж, аймгийн нийгэм эдийн засгийн байдлаар хийсэн гарын авлага,брошур, өврийн дэвтрийг 30 хэрэглэгчдэд тараасан.
Дэлгэрэнгүй

            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 9-р сарын 19-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг  6000
  Элсэн чихэр, кг 1800
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 60000
  Бензин, А-80 1780
  Бензин, А-92 1960
  Дизелийн түлш 2220