Эрүүл мэнд 6 сарын байдлаар инфографик

Нийтэлсэн: 2018 он 07 сар 18. 09 цаг 50 минут
Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар 1445 эх амаржиж 1441 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн төрөлт 119 тохиолдол буюу 8.9 хувиар, төрсөн хүүхэд 112 тохиолдол буюу 8.4 хувиар тус тус өссөн байна. Нас баралтын 400 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдолоор буюу 10.8 хувиар өссөн байна. Нийт нас баралтын 73 тохиолдол буюу 18.2 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 28.7 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Осол гэмтлийн нас баралтын 52 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 өмнөх үетэй харрьцуулахад өөрчлөлтгүй байна. Хорт хавдрын нас баралт 75 бүртгэгдэж 2017 оны мөн үетэй харьцуулахад 5 тохиолдолоор буурсан үзүүлэлттэй байна. Нялхсийн эндэгдэл 2018 оны эхний 6 сард 22 бүртгэгдсэн нь 2017 оны мөн үеийнхээс 6 тохиолдол буюу 21.4 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2018 оны 6 сарын байдлаар 1235 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 402 тохиолдол буюу 48.2 хувиар өссөн байна. Нийт халдвар өвчний дотор гоноккокт халдвар 381, тэмбүү 344, салхин цэцэг 201 тохиолдол бүртгэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

2018 оны эхний 6 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 16. 09 цаг 59 минут
Хөвсгөл аймгийн 2018 оны эхний 6 сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн танилцуулгаар мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Ардын хувьсгалын 97 жил, аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын босгон дээр "Аймгийн Тэргүүний ажилтан" болон Аймгийн Засаг даргын ЖУУХ бичигээр хэлтсийн ажилтнууд шагнагдлаа.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 09. 09 цаг 58 минут
Ардын хувьсгалын 97 жил, аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын босгон дээр Аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдэгээр хэлтсийн мэргэжилтэн С. Сармандах, Засаг даргын ЖУУХ бичгээр хэлтсийн гэрээт ажилтан О. Бадамгарав, А. Даваасүрэн, судлаач М. Бямбасүрэн нар шагналаа гардан авлаа.
Дэлгэрэнгүй

"Хөвсгөл аймгийн хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2017" судалгаа гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 29. 09 цаг 58 минут
Хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь нь өгөгдсөн хугацаан дахь хүн амын тооны бодит өсөлт, бууралтыг хувиар харуулдаг. 2010-2017 оны хоорондох 7 жилийн хугацааанд хүн ам 5.4 хувиар өсөж, жилийн дундаж өсөлт нь 0.09 байна.
Дэлгэрэнгүй

"Аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарын танилцуулга - 2017" судалгаа гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 29. 09 цаг 50 минут
Õºâñãºë àéìãèéí àæ ¿éëäâýðèéí ñàëáàðûí íèéò ¿éëäâýðëýë 2017 îíä 16.5 òýðáóì òºãðºãò õ¿ðñíèé 11.0 õóâü íü óóë óóðõàé, îëáîðëîõ àæ ¿éëäâýðèéí ñàëáàðò, 89.0 õóâü íü áîëîâñðóóëàõ àæ ¿éëäâýðèéí ñàëáàðò íîãäîæ áàéíà. 017 онд 23589.7 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь өмнөх оноос 14.8 хувь буюу 3045.6 сая төгрөгөөр их барилга угсралт, их засварын ажил хийгдсэн байна.
Дэлгэрэнгүй

Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үндсэн үр дүнгийн тархаалтын уулзалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 29. 08 цаг 52 минут
Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үндсэн үр дүнгийн тархаалтын уулзалтыг сургуулиудын нийгмийн ажилтнууд, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, аймгийн хууль зүйн хэлтэс, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төлөөллүүдийг хамруулан зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Мал төллөлт, төл бойжилтын инфоргафик мэдээ, эхний 5 сарын байдлаар

Нийтэлсэн: 2018 он 06 сар 27. 07 цаг 53 минут
Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 5 сард оны эхний төллөх насны 2362142 хээлтэгчийн 70.3 хувь буюу 1661130 толгой эх мал төллөсөн байна. Энэ нь ноднингийн мөн үеэс 5.3 хувь буюу 83770 эх малаар илүү байна. Эм хонины 76.0 хувь, эм ямааны 67.0 хувь, ингэний 33.2 хувь, үнээний 56.2 хувь, гүүний 52.4 хувь төллөжээ.
Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 06 сар 27. 04 цаг 51 минут
Хөдөө аж ахуй 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээгээр 19996 малтай өрх, үүнээс 16657 малчин өрхөд 31239 малчид байна. Малчин өрх өмнөх оныхоос 9.1 хувь буюу 1390, малчид 4.0 хувь буюу 1199 хүнээр өсөв. Хөвсгөл аймаг мал тооллогын дүнгээр 2017 онд бүгд 5297807, үүнээс тэмээ 2201, адуу 240321, үхэр 461287, хонь 2597457, ямаа 1996541 мал тоолуулав. 2016 оноос бүх мал 4.1 хувь буюу 208421, тэмээ 5.1 хувь буюу 107, адуу 7.6 хувь буюу 16924, үхэр 5.6 хувь буюу 24642, хонь 4.3 хувь буюу 108162, ямаа 3.0 хувь буюу 58589 толгойгоор тус тус өссөн байна. Бүх малаа 19 сум, таван төрөл дээр нь 12 сум малаа өсгөв.
Дэлгэрэнгүй

            ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
     Статистикийн тухай хууль   үзэх  
    Төрийн албаны тухай хууль   үзэх  
    ХАОСТ-ын тухай хууль   үзэх  
    ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх  

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 9-р сарын 19-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг  6000
  Элсэн чихэр, кг 1800
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 60000
  Бензин, А-80 1780
  Бензин, А-92 1960
  Дизелийн түлш 2220